Ё.Баатарбилэгийн хорих ялыг хэвээр үлдээж, 246 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
16 цагийн өмнө

Улсын Дээд шүүх "Хөгжлийн банк"-ны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг арванхоёрдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хянаж, өнөөдөр /2024.12.11/ шийдвэрлээ танилцууллаа. 

Шүүгдэгч Ё.Баатарбилэгийг 100 мянган ам.долларын хахууль авсан, түүнд оноосон ял нь хууль ёсны үндэслэлтэй бөгөөд тухайн үед оногдуулсан таван жилийн хорих ял тохирсон байна. Харин гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг хураагаагүй байх тул Ё.Баатарбилэгээс 73 сая төгрөг гаргуулах заалтыг өөрчилж 246 сая төгрөг гаргуулах өөрчлөлт орууллаа.

Ийнхүү шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрхзүйн байдалд нөлөөлөхгүй гэж үзсэн. Мөн албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг зүйл ангийг өөрчилж мөнгө угаах зүйлчлэлээр сольсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top