АНУ-д сүүлийн 10 жил ороогүй их хэмжээний цас орж, шуурга шуурахыг анхааруулж байна.
CNN агентлагийн мэдээлснээр, Вашингтонд 15-25 см цасан бүрхүүл тогтох төлөвтэй байна. Цасан шуурганы бүсэд 70 сая хүн амьдарч байгаа бөгөөд салхины хурд 80 км/ц-т хүрч болзошгүй гэж цаг уурчид сэрэмжлүүлжээ. Үүнтэй холбогдуулан Вашингтонд онц байдал зарлаад байна. Их хэмжээний цасны улмаас АНУ-ын 12 мужид цахилгаан хангамжид саатал гарч болзошгүй байна.
Харин тус улсын өмнөд хэсэгт хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна.
Сэтгэгдэл ( 0 )