Их хэмжээний цас орсны улмаас 1.6 мянга орчим зорчигч Японы Хоккайдо арлын нисэх онгоцны буудалд хонохоос өөр аргагүйд хүрчээ.
NHK сувгийн дамжуулснаар, мягмар гарагт Хоккайдо арал орчим их хэмжээний цас орж, шуурсны улмаас харагдах орчин мууджээ. Үүний улмаас Токио, Осака зэрэг чиглэлийн 118 нислэгийг цуцалсан байна.
Өнөөдөр өглөө тус бүс нутагт цаг агаар сайжирсан тул төлөвлөгдсөн нислэгүүд хуваарийн дагуу үйлдэгдэж байна.
Сэтгэгдэл ( 0 )