АНУ-д ер бусын хүйтэн болж, их хэмжээний цас орсны улмаас долоон сая орчим хүн ундны үсгүй болоод байна.
Байгалийн энэхүү үзэгдэл тус улсын хэд хэдэн бүс нутгийг хамраад байгаа бөгөөд Техас муж хамгийн ихээр өртөөд байна.
“MSNBC” сувгаар мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас энэ мужид 37 хүн нас барсан ба зарим нь дулаацах гэж байрандаа гал асааж, угаартаж амиа алджээ. Техас мужид олон сая хүн мөн цахилгаангүй өнжиж байна. Цахилгаан хангамжийг аажмаар сэргээж байгаа ч Хьюстон, Арлингтон, Остин, Сан Антониод усан хангамжтай холбоотой асуудлууд үүсжээ. Ундны усны хангамж тасалдаж, савласан усны хомстол үүссэнээс үүдэн хүмүүс цас хайлуулж хэрэглэж байна. Эрх баригчид ийм төрлийн усыг заавал буцалгаж, хэрэглэхийг анхааруулжээ.
Техас мужид усан хангамж нь тасалдаагүй иргэд ус дамжуулах хоолой хөлдөхөөс сэрэмжилж усаа байнга гоожуулж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа аж. Хьюстон хотын захирагч Силвестер Тернер оршин суугчиддаа хандан бусад муж, эмнэлэгт дутагдаж буй усыг гамнахыг уриалсан бол гал түймэртэй тэмцэх албаныхан ус дамжуулах хоолой дахь шаардлагатай даралтыг унагахгүйн тулд усаа хааж байхыг хүсжээ.
Сэтгэгдэл ( 0 )