Хөлбөмбөгийн домог Диего Марадонаг амьдралынх нь сүүлийн мөчүүдэд эмчилж байсан найман эмчийн долоог нь санамсаргүй хүний аминд хүрсэн, ажилдаа хайхрамжгүй хандсаны улмаас түүнийг үхэлд хүргэсэн хэргээр шүүж байна.
Марадона 2020 оны арваннэгдүгээр сарын 25-нд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Нас барахаасаа өмнөхөн тэрээр тархиндаа мэс засал хийлгэж байсан бөгөөд хар тамхи, архины хамаарлын эмчилгээ хийлгэж байсан билээ.
Шинжээчдийн дүгнэлтээр, түүний эмч нар илүү хариуцлагатай, зөв эмчилгээ хийсэн бол амьд үлдэх магадлал нь өндөр байжээ. Эмч нар домогт хөлбөмбөгчний үхэлд буруугүй хэмээн мэдүүлж байгаа юм. Тэднийг буруутай гэж үзвэл 25 хүртэл жилийн ял оноож болзошгүй. Шүүх хурал долоодугаар сар хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.
Диего Марадонаг хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу тоглогчдын нэг гэж үздэг. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос явуулсан судалгаагаар, түүнийг ХХ зууны шилдэг хөлбөмбөгчөөр тодруулсан. 1986 оны ДАШТ-нд тэрээр Аргентины шигшээ багийн ахлагчаар оролцож, Английн шигшээ багтай тоглох үер алдарт гоолоо гараараа оруулж байсан билээ. Хожим нь тэр үүнийг “Бурхны гар” байсан гэдэг.
Сэтгэгдэл ( 7 )
Дэлхийн хэмжээний хүнийг цааш харуулсан новшнуудыг цаазалбал зохино.
архи хар тамхинд донтсон 60 хүрсэн хүнийг яаж ч эмчлэх билэа
Эмч хүний ажил хүний аминд ойр, яаж ч хилсдэж болох аюултай мэрэгжил, Хүний амь аврах гэж тэмцэж яваад л гэмт хэрэгтэн болж насаараа хохирч болзошгүй