Аргентины хөл бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 1986 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан домогт хөл бөмбөгчин Диего Марадонагийн хүү Диего Синагра Испанийн хөл бөмбөгийн “Ибарра” багийг удирдана гэж Испанийн Marca сонин мэдээлсэн байна.
38 настай Синагра нь элсний хөл бөмбөгчин байсан бөгөөд 2008 онд Италийн шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглож байжээ. Тэрээр Италийн хөл бөмбөгийн "Помпеи" и "Монтекальчо" багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан аж. Диего Марадона 2020 оны арван нэгдүгээр сарын 25-нд 61 насандаа зүрхний хурц дутмагшлаар нас барсан юм. ХХ зууны шилдэг хөл бөмбөгчдийн нэг болох тэрээр Итали, Испани болон Европын цомын төлөө тэмцээнүүдэд түрүүлж байсан ба нийт 687 тоглолтод оролцож, 363 гоол хийсэн байна. Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд 113 тоглолт хийж, 50 гоол оруулж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )