Холливудын жүжигчин, бодибилдингийн Дэлхийн хамгийн том тэмцээн болох Мистер Олимпын 7 удаагийн аварга, АНУ-ын Калифорни мужийн амбан захирагч асан Арнольд Щварценеггер тэрбумтнуудын эгнээнд анх удаагаа бичигдсэнийг Forbes мэдээлжээ.
2025 он гарснаас хойш 288 тэрбумтан нэмэгдсэнээр Дэлхийн тэрбумтнуудын тоо 3 мянгыг даваад байна.
77 настай Арнольд Щварценеггерийн хөрөнгийг 1.1 тэрбум ам.доллар гэж Forbes-ийн шинэчилсэн жагсаалтад тооцсон бөгөөд хэдэн арван уран сайхны кино, ашигтай зөв хөрөнгө оруулалт, үнэт цаасны ашиг зэргээс хөрөнгөө босгосон гэжээ.
Оддын гэх ангилалд багтах тэрбумтнуудаас хамгийн баян нь 5.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй кино найруулагч Стивен Спилберг юм. Тэрбээр хөрөнгийнхөө дүнгээр Жорж Лукас, Майкл Жордан нарыг ч давжээ.
Сэтгэгдэл ( 0 )