Жүдогийн Азийн аваргад оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодорлоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 03


Энэ сарын 25-28-нд Тайландын нийслэл Бангкок хотын MCC Hall ордонд жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Одоогоор тус тэмцээнд 23 улсын 220 тамирчин оролцохоор нэрээ өгөөд буйгаас  126 нь эрэгтэй, 94 эмэгтэй тамирчин байна.

Монгол улсаас тивийнхээ аваргад бүтэн баг илгэхээр болжээ. 19 тамирчин манай улсаас оролцох бөгөөд холимог багийн барилдаанд дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлэйжамц нэмэгдэж барилдах ажээ.

Багш, дасгалжуулагчдын хувьд шигшээ багаа ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Г.Болдбаатар, Б.Хишигбаяр нар удирдана. Та бүхэн Азийн АШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнтэй танилцана уу.


Эрэгтэй:
 

-60 Б.Сүхбат- Улсын 4 удаагийн аварга

-66 Б.Эрхэмбаяр-Ази тивийн аварга

-73 Л.Анхзаяа-ДАШТ хүрэл медальт

-73 О.Уранбаяр-Парис их дуулгын хүрэл медальт

-81 О.Шинэбаяр- Улсын аварга аварга

-90 Б.Мөнхбаяр-Актаугийн тэмцээний аварга

-100 А.Энхбаяр- Улсын аварга

-100 Б.Хүдэрчулуун-Зүүн Азийн аварга

+100 Б.Гончигсүрэн-Улаанбаатар их дуулгын аварга


Эмэгтэй:
 

-48 Г.Наранцэцэг-Армийн дэлхийн аварга

-52 М.Нандин-Эрдэнэ- ӨҮДАШТ хүрэл медальт

-52 Б.Уранзаяа- Улсын аварга аварга

-57 Т.Ариунзаяа-Өсвөрийн дэлхийн аварга

-63 Л.Энхрийлэн-ДАШТ хошой хүрэл медальт

-70 Б.Ням-Эрдэнэ-ӨҮДАШТ хүрэл медальт

-70 Д.Есүй-ӨҮААШТ мөнгөн медальт

-78 А.Дуламсүрэн-Ази тивийн өсвөр үеийн аварга

+78 А.Адъяасүрэн-Армийн дэлхийн аварга

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.118.118) 2025 оны 04 сарын 03

Хэдэн хүний ээлжит жуулчлал л битгий байгаасай бил ээ, жуулчид биш тамирчид гэдгээ нотлох хэрэгтэй болж дээ

0  |  0
Close menu