Трэйси Макгрэйди нэгийн эсрэг нэг /1х1/ тогловол Леброн Жэймс өнөө цагийн хувийн ур чадвар сайтай тоглогчдод бут ниргүүлнэ гэж бодож буйгаа хэлсэн байна.
“Леброн сүүлийн 22 жилийн турш янзтай сайхан сагсанбөмбөг бидэнд толилуулж байна. Хэдэн ч жилийн турш шилдэг нь байв даа, ёстой бурхан л мэдэх байх. Гэхдээ нэгийн эсрэг тогловол Леброн юм болохгүй ээ. NBA-д одоо тоглогч буй залуустаа бут ниргүүлэх болно.
Өөрөө ч гэсэн тэгж хэлэх байх. Яагаад гэвэл Леброн бүр эхнээсээ л тавын эсрэг тав тоглолтод бэлтгэгдсэн хүн. Тэрнээс 1х1 тоглогч яавч биш.
1х1 тоглогч гэдэг бол Коби Брайант байхгүй юу. Кайри Ирвинг, Жэймс Харден бас байна. Тэднийг үнэндээ Леброн яаж ч чадахгүй” хэмээн Макгрэйди өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )