Овечкин ганц гоол хийхэд Гретцкигийн түүхэн дээд амжилтыг давна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 05

NHL буюу Үндэсний хоккейн лигийн түүхэнд нэгэн томоохон үйл явдал, онцгой дээд амжилтын чимээ Дэлхийгээр нэг дуурсах цаг ойртоод байна.

“Вашингтон Капиталс” талбайдаа “Чикаго”-г 5:3-аар хожиход Александр Овечкин дубль хийснээр 893 болон 894 дэх гоолоо тэмдэглүүлж, домогт Уэйн Греткигийн дээд амжилттай эн зэрэгцлээ.

 

Уэйн Гретцки 1487 дахь тоглолтдоо энэ дээд амжилтаа тогтоож байсан бол Овечкин нэг тоглолтоор цөөн буюу 1486 дахь тоглолтдоо энэ дүнд хүрлээ.

Мэдээж одоо спорт сонирхогчид дээд амжилтыг давах боломжтой ойрын тоглолтын хуваарийг сонирхоно. Тэгвэл дөрөвдүгээр сарын 7-нд “Айлендерс"-ийн талбайд “Вашингтон” зочлох болно. 
 

Гретцки Овечкинтой энэ өдрүүдэд байнгын холбоотой байж, баяр хүргэж байгаа юм билээ. “Би Гретцкитэй холбоотой байгаа. Надад амжилт хүсч буйгаа илэрхийлсэн. Талбай дээр гарахад ч түүний дэмжлэг тус болж байгаа нь мэдрэгдэж байна” хэмээн Овечкин өгүүлсэн юм.

 


Ийнхүү NHL түүхэн шилдэг мэргэн буучийнхаа нэрийг шинэчлэхээр дуншиж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.210) 2025 оны 04 сарын 05

Уэйн Грецгийн өвөө бас орос учир Овечкинийг их дэмжиж байна даа.

0  |  0
mgl(59.153.115.88) 2025 оны 04 сарын 05

good job

0  |  0
mgl(59.153.115.88) 2025 оны 04 сарын 05

good job

0  |  0
Зочин(202.126.90.85) 2025 оны 04 сарын 05

Канад, Америкчууд энэ даварсан иваныг дарж дийлдэггүй ээ, кк

1  |  0
Close menu