Монголын сагсанбөмбөгийн Үндэсний дээд лигт Дэлхийд цуутай тамирчин ДеМаркус Казинсаар “гоёсноор” өнгөө улам засаж, өргөн олныг татах нь бүр ихсээд байгаа.
Өнөөдөр Улаанбаатарын цагаар 15:10-д М Банк Арена-д эхлэх хоёр багийн цувралын сүүлчийн буюу 7 дахь тоглолтын тасалбар ердөө 10 хүрэхгүй минутын дотор дууссан гэсэн мэдээлэл цацагдаж, тасалбар авахыг хүссэн олон хүн авч чадалгүй хоцорсондоо бухимдсан сэтгэгдлээ илэрхийлсээр байгаа.
“Сэлэнгэ Бодонс” цувралыг 1:3 байхад 5 болон 6 дахь тоглолтод дараалан хожсоноор спорт сонирхогчдын цөсийг хөөргөж, сонирхлыг төрүүлэх 7 дахь тоглолт гаргах боломжийг бүрдүүлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )