"Формула 1"-ийн аварга бүсгүй машиндаа угаартах шахав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 08


Өнгөрсөн бямба гаригт Испанийн Барселона хотод болсон Формула 1-ийн эмэгтэйчүүдийн уралдааны үеэр манлайд явсан тамирчин бүсгүй Марта Гарсиа машиндаа угаартах шахсан явдал гарчээ.

Уралдааныг тэргүүлж явтал араас нь Элесио Донногийн машин мөргөж, улмаар Марта Гарсиагийн Порше хашлагыг мөргөөд зам руу буцан шидэгдэхэд гал гарчээ. Галыг тэр даруй унтраасан ч гэлээ хашлага мөргөхдөө машины хаалга шахагдан гацаж, гарах гэсэн ч чадаагүй гэнэ. Энэ үед шаталт дэлбэрэлтийн утаа бүрхэж, машиндаа угаартахын өмнөхөн хамгаалалтын ажилтнууд нөгөө талын хаалгыг онгойлгож амийг нь аварчээ.
 


“Өчигдөр би тамирчны замналынхаа хамгийн аймшигтай агшнуудын нэгийг үзлээ. Миний машиныг араас мөргөснөөс болж дугуйнуудаар хамгаалуулж тавьсан ханыг хүчтэй мөргөж машин маань шатсан. Хурдхан гарах гэсэн ч хаалга гацаад чадаагүй.  
 


Утаа машиныг бүрхэж, угаартах шахаж, толгой эргэж эхэлсэн. Азаар хамгаалалтынхан маш шуурхай ажиллаж намайг аварлаа. Шуурхай чадварлаг ажилласан хүмүүст их баярлалаа” хэмээн 24 настай Марта Гарсиа эмнэлэгт хэвтэж байхдаа сошиалд тэмдэглэн бичжээ.
 


Марта Гарсиа бол 2023 онд Формула 1-ийн эмэгтэйчүүдийн уралдааныг анхлан зохиоход түрүүлсэн чадварлагч нисэгч юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu