АНУ-ын Мэрилэндийн их сургуулийн спортын ордонд өнгөрсөн амралтын өдөр болсон туялзуур сэлэмний тэмцээний үеэр Стефани Тёрнер хэмээх тамирчин бүсгүй өрсөлдөгчтэйгээ тулалдахаас татгалзсаны улмаас тэмцээнээс хасагджээ. Түүний өрсөлдөгч нь хүйсээ солиулж, эмэгтэй болсон Рэдмонд Салливан байсан аж.
Стефани Тёрнер эхлээд өмсгөлтэйгээ гарч ирсэн ч яг тулаан эхлэхийн өмнөхөн сөгдөж суугаад, дуулгаа авч, эсэргүүцлээ илэрхийлжээ. Шүүгч юу болоод буйг ойлгоогүй учир “Та зүгээр үү? Таны бие зүгээр үү?” гэж асуужээ.
Тэгэхэд нь “Уучлаарай, тулалдаж чадахгүй нь. Би эмэгтэй хүн. Харин энэ бол эрэгтэй хүн. Энэ бол эмэгтэйчүүдийн тэмцээн. Тиймээс би тулалдахгүй” хэмээн хэлсэн байна. Дүрмийн дагуу өрсөлдөгчтэйгээ тулалдахаас татгалзсан тамирчныг тэмцээнээс хасчээ
Энэ явдлыг сонссон домогт теннисчин Мартина Навратилова “Эмэгтэй тамирчид тэмцээд эхэлбэл ийм л юм болно” хэмээн дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хүйсээ солиулсан ч гэлээ төрөлхийн эрэгтэй хүн бол эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохгүй байх ёстой гэсэн байр суурийг хатуу баримталж буйгаа зарласан ч одоогоор үйл хэрэг болж хэрэгжээгүй байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )