Ванесса Трамптай болзож эхэлсэн Тайгер Вүдс аваргуудын оройн зоогт очсонгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 09


Мэргэжлийн гольфын алдарт аварга 49 настай Тайгер Вүдс мягмар гаригт болсон аваргуудын оройн зоогт очсонгүй. Аваргуудын хамтдаа авахуулсан зураг дээрээс гольф сонирхогчид Тайгер Вүдсийг олж харахыг хичээсэн ч байсангүй.

Гуравдугаар сарын эхээр гэртээ бэлтгэл хийж байгаад ахиллын шөрмөсөө гэмтээсэн гэж мэдээлсэн Тайгер Вүдс түүнээсээ болоод тэрүү оройн зоогийг өнжжээ. Энэ гэмтэл нь гольфчны замналаа өндөрлүүлэхэд ч хүргэж болзошгүй гэх мэдээлэл тараад байгаа юм. Өмнө нь 2021 онд аваргуудын оройн зоог дээр мөн очоогүй удаатай. Гэхдээ тухайн үед авто осолд орж, хөлөө тайруулж ч магадгүй болсон тул очоогүй юм.
 


Үүнээс гадна Тайгер Вүдс Дэлхий нийтийг саяхан шинэ найз бүсгүйгээрээ алмайруулаад амжсан. Түүний шинэ найз бүсгүй нь АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын хүүгийн эхнэр асан Ванесса юм. “Чи минь дэргэд байхад амьдрал сайхан санагдаж, үүлэн дээгүүр хөвөх мэт болдог” гэх тайлбартайгаар хамт байгаа зурагаа сошиалд оруулсан.
 


Доналд Трампаас энэ харилцааны талаар ямар бодолтой явааг нь сэтгүүлч асуухад “Тайгер бид хоёр гольфын талбайд саяхан тааралдсан. Би үүнийг сайн сайхан мэдээ гэж бодож байна. Хоёулангийнх нь өмнөөс баяртай байгаа. Тэднийг аз жаргалтай байхад нь бүү саад болоорой. Хоёулаа гайхамшигтай хүмүүс шүү дээ” гэсэн юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu