“Оклахома”-тай тоглохдоо Лука Дончич хоёр удаа техникийн алдаа авч, суухаас аргагүйд хүрсэн.
Энэ талаар ESPN-ийн эксперт Брайан Уиндхорст ярихдаа “Хөгжөөн дэмжигч рүү хандсан хараалын үгсийг шүүгч өөрт нь хэллээ гээд андуурчих шиг болсон. Тэгэхээр техникийн алдаа өгсөн нь өөрөө алдаа.
Гэвч нэг асуудал байгаа юм. Тэгж хараал урсгахаасаа өмнө Лука тэр шүүгчийг элдвээр хэлчихсэн байсан. Байнга шүүгч нарыг харааж, үглэж байдаг болохоор шүүгч тэгж бодсон нь гол шалтгаан юм. Дончич тоглох боломжгүй болсоноор тоглолтын дүнд нөлөөлсөн нь ойлгомжтой. Ер нь Лука байнга л ийм асуудалд орооцолддог. “Лейкерс” техникийн алдааг алдаатай шийдвэр гэж дургүйцэх эрхтэй. Гэхдээ гол хариуцлагыг Лука өөрөө үүрэх ёстой” гэжээ.
Тэгвэл өөр нэгэн эксперт Крис Руссо “Хөгжөөн дэмжигчийн хувиар бодлоо хэлэхэд, Дончичийг дэмжих ямар ч хүсэл төрдөггүй юм. Яагаад гэвэл байнга л шүүгч рүү үглэж, яншиж, гомдоллож явдаг. Байнга алдаа нэхнэ. Яаж байгааг нь хар л даа. Тоглолт дуусахаас 7 минутын өмнө чухал шидэлтээ “чулуу болгомогцоо” Жэй Ти Орра юмуу эсвэл хөгжөөн дэмжигчид рүү хашхирч байгаа юм. Үгүй ээ, энэ чинь хашхирах биш хамгаалалтандаа буцаж байх ёстой биз дээ. Байнга л ингэж байдаг зантай. Ер нь тэвчихийн аргагүй дээ” хэмээн ярьсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Anx irj baisnaa Martaj