Монголын эмэгтэйчүүдийн шигшээ Хонконгийг заавал хожих үүрэгтэй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 12

Өнөөдөр 15:00 цагаас М Банк Арена-д Монголын сагсанбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг Хонконгтой тоглоно. Энэ бол Азийн тивийн АШТ-ий В дивизионы Зүүн бүсийн урьдчилсан хэсгийн хоёр дахь тоглолт юм.

Энэ хэсэгт Монгол, Хонконг, Тайвань гэсэн гурван улсын шигшээ баг орсон бөгөөд хэсгээ тэргүүлсэн ганц баг цаашид өрсөлдөх эрхтэй болж, үлдсэн хоёр нь тэмцээнээ дуусгах юм.

Өчигдөр Хонконгийн шигшээ багийг Тайвань 92:47-оор тасархай хожсон. Тиймээс өнөөдөр Монголын шигшээ Хонконгийг заавал хожих үүрэгтэй. Үүний дараагаар маргааш Тайваньтай хэсгээ хэн нь тэргүүлэхээ үзэх учиртай. Тайванийн шигшээ бол Азидаа чансаагаар дээгүүр буюу 6-д, Дэлхийд 39-д бичигддэг. Харин Монголын шигшээ Азидаа 17-д, Дэлхийд 90-д бичигдэж байна.

Монголын шигшээ багт О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, М.Булбул, Ц.Болорцэцэг, Б.Өнөрзаяа, Б.Болор-Эрдэнэ, Э.Нарангоо, Т.Үлэмж, Л.Жавзандулам, Б.Цацрал нарын зэрэг тамирчид дуудагдсан, дасгалжуулагчаар Ч.Ижилболд ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu