NBA багц: Көрри ясаа цайлгах тэмцэл, Йокичийн ханасан сэтгэл,  “Лейкерс” нийтийн амралт, “Денвер”-ийн хантааз

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 13

NBA-гийн сүүлийн сонирхолтой мэдээллүүдийг багцлан хүргэхээр зэхлээ.

-"Денвер"-т удирдлага, дасгалжуулагчийн гэнэтийн өөрчлөлт хийсэн нь ид ирэн дээрээ яваа Никола Йокичийг дахиад аварга болох замыг хаалаа гэх яриа үүссэн. Тэгвэл серби залуу “Хүмүүс байгаа зүйлээ үнэлэхгүй үргэлж л илүү ихийг хүсдэг. Миний хувьд нэг удаа аварга болсондоо маш их баяртай явдаг. Олон аугаа тоглогч аварга болж чадаагүй шүү дээ” гэжээ.

-Улирлын сүүлчийн тоглолтын талаар Стефен Көрри бодлоо хэлжээ. “Нэг их сүржигнэмээр байгаа ч гэлээ 7 дахь тоглолттой төстэй байх ёстой гэж бодож байна. Хэрвээ хожвол хувь заяагаа өөрсдөө атгаж, плей-офф баталгаажна. Хожигдвол ясаа цайтал үзнэ. Сайн баг ийм чухал тоглолтод хожих аргаа олдог л юм. Бид тэр сайн багуудын нэг нь байхыг хичээнэ” гэж Көрри өгүүлсэн байна.

-Дэмиан Лиллардын тамирчны урт нас хүсэж буйгаа ярьсан байна. “39-40 хүртлээ тоглож чадна гэдгээ би мэдэж байна. Өнөөгийн тоглолтын тогтолцоог хараад байвал тэр хүртлээ гараанд ч гарах бололцоотой. Крис Пол, Леброн гээд тоглогчид нас ахисан ч тоглож л байна. Ерөнхийдөө ахимаг тамирчид олон болж байна. Мэдээж, 20 хэдэн настай юм шиг тоглож чадахгүй ч гэлээ биеэ тордоод байвал удаан тоглож дөнгөхдөө л дөнгөнө” хэмээн мэдэгджээ.

-Жэймс Харден өөрийг нь шүүмжлэгчдийг нэг л өдөр ухаарна гэж найдаж явна. “Хүч гаргахгүйгээр өнөөгийн ийм түвшинд хүрч тоглох боломжгүй. Галзуу юм шиг хөдөлмөрлөхгүй л бол барахгүй. 16 жил өнгөрчихөөд байхад би Бүх Одлын тоглолтын дайны тоглогч хэвээрээ л байна. Тиймээс хүмүүс надаар бахархах хэрэгтэй. Эрт оройгүй намайг ямар их хөдөлмөрлөж байсныг ойлгоно. Тэгэхээр одоохондоо хүссэнээ ярьж л байг” гэж эрхэм хуузтан өгүүлжээ.

-"Лейкерс"-ийнхэн улирлын сүүлчийн тоглолтод шилдэг тоглогчдоо амраахаар болжээ. Леброн Жэймс, Лука Дончич, Остин Ривзээс гадна Дорин Финни-Смит, Руи Хачимура, Макси Клебер нар ч амрах юм байна.

-Жа Морант байсхийгээд л гал нээж буй мэт баяр хийдэг учраас “Денвер”-ийнхэн түүнийг “цаашлуулахаар” шийдэн үзэгчдийн суудал дээр сум нэвтэрдэггүй хантааз байрлуулжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu