Стив Керр: Америкт байтугай Дэлхийд тийм хүн байхгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 14


NBA-гийн тоглолтын арга барил сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдөж, алсаас шидэх нь эрс нэмэгдсэн. Энэ нь холоос шидэж буй тоглогчдыг “барих”, хамгаалах шаардлагыг үүсгэж байгаа. Ингэснээр 10, 20 жилийн өмнөхөөс илүү их гүйх, илүү зам туулахаас өөр аргагүйд хүргэснийг Стив Керр тэмдэглээд, улирлын тоглолтуудын тоог цөөлөх тухай ярьжээ.

“Миний тоглож байсан үед өрсөлдөгч багийн шидэгчийг хамгаалахын тулд 9 метр гүйх шаардлага байгаагүй. Одоо бол гүйхээс өөр аргагүй болсон. Өмнө нь тоглолт зөвхөн жижигхэн хэсэг дээр өрнөдөг байлаа. Харин одоо талбайг бүхэлд нь эзэмшиж, маш том тойрог дээр өрнөж эхэлсэн. Бүгд л маш хурдан тоглох боллоо.

Статистикийг харвал 15, 20 жилийн өмнөхөөс хавьгүй их зам туулдаг болсон. Үүнийг нүдэн баримжаагаар ч мэдэрч болохоор. Энэ бол маш чухал мэдээлэл. Ийм тохиолдод бид тоглолтын тоог цөөлөх хэрэгтэй. Үүнийг бүгд мэдэж байгаа. Гэвч хэргийн учир мөнгөнд  байгаа юм. Хэн олж буй мөнгөө багасгая гэж бодох юм бэ?

Сүүлийн жилүүдэд дүрмээс өгсүүлээд олон зүйл өөрчлөгдлөө. Дасгалжуулагч бидний хувьд энэ бүхэнд дасан зохицох шаардлагатай болж байна. Адам Сильвер болон лигийн удирдлагыг их хүндэлж, итгэдэг. Гэхдээ Америкт чанарын төлөө ашгаа бууруулах хүн бий гэж үү? Энэ дэлхий ертөнц дээр бараг тийм хүн байхгүй байх аа” хэмэн Керр өгүүлсэн байна. NBA-гий тайлан мэдээг харвал 2020-оод оны одод улирлын тоглолтыг өнжсөн дүн нь 1980-аад оныхноос 2 дахин их байгаа юм.
 


Стив Керрийн "Голден Стэйт" 119:124-өөр "Клипперс"-т хожигдсоноор плей-инд "Мэмфис"-тэй тоглохоор болоод байна.
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үглээ өвгөн.(66.181.177.225) 2025 оны 04 сарын 14

ок

1  |  0
үглээ өвгөн.(66.181.177.225) 2025 оны 04 сарын 14

ок

0  |  0
Close menu