5 сартай жирэмсэн волейболчин: Би тоглолтын үеэр хэвлийгээрээ унаж болохгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 14


Бразилын волейболын эмэгтэйчүүдийн лигийн “Флуминэнсэ” багийн тоглогч Присцила Оливэйра Хелдесийг талбайд гарахад үзэгчид халуун дулаанаар дэмжжээ. Присцила таван сартай жирэмсэн хэрнээ түргэн эвлэгхэн хөдөлж, тоглож чадаж буйг үзэгчид таашаан алга ташиж, хашхиран дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

Хэдийгээр баг нь 1:3-аар хожигдсон ч гэлээ Присцила энэ тоглолтын дараагаар инээмсэглэн ярилцлага өгөхдөө “Миний хувьд эрүүл мэнд хамгийн чухал. Жирэмсэн гэдгээ мэдмэгцээ эмчид очиж, одоо байнгын хяналтанд орсон. Хэрвээ та эрүүл чийрэг бол зоригтой байх ёстой. Гэхдээ тоглолтын үеэр болгоомжлох, хийж болохгүй үйлдэл гэж бий. Жишээ нь, би хэвлийгээрээ унаж болохгүй. Энэ мэт хэд хэдэн болохгүй гэсэн хориг бий. Гэвч жирэмсэн болоод л волейбол тоглож эхэлсэн биш олон жил тоглож буй болохоор хэрхэх ёстойгоо мэднэ” хэмээн 33 настай Присцила өгүүлсэн байна.

Түүний нөхөр нь Бразилын сагсанбөмбөгийн дээд лигийн тамирчин ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu