NBA өмсгөлийн борлуулалтаараа тэргүүлсэн тоглогчийг зарлав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 15

Улирлын тоглолтууд дуусаж буйтай уялдуулан NBA өмсгөлийн борлуулалтаараа тэргүүлсэн тамирчид болон бараа бүтээгдэхүүний борлуулалтаараа эхэнд бичигдсэн клубүүдийг танилцууллаа.

2024/25 оны улиралд хамгийн сайн борлуулалттай өмсгөл нь Лука Дончичийнх болжээ. “Лейкерс”-т гэнэтийн цочруулсан солилцоогоор ирсэн словен залуугийн өмсгөлийн дараагаар “Голден Стэйт”-ийн Стефен Көрри, түүний ард “Лейкерс”-ийн Леброн Жэймс бичигдсэн бол аварга баг “Бостон”-ы Жэйсон Тэйтүм дөрөвт,  харин тавд “Нью-Йорк”-ийн Жэйлэн Брауны өмсгөл бичигджээ.

Харин бараа бүтээгдэхүүний борлуулалтаараа тэргүүлсэн клубүүдийг жагсаалтыг “Лейкерс” тэргүүлж, “Бостон” аман хүзүүдэж, “Голден Стэйт” гуравт орсон байна. Улирлын дундуур “Бостон” тэргүүлж явсан ч Лука Дончич “Лейкерс”-т дуулиантай очсоноор өөрчлөлт оруулжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top