“Anuxai’s fitness” реалити шоуны III улирлын эхний дугаар өнгөрсөн даваа гаригт үзэгчдийн хүртээл боллоо.
Бодибилдинг фитнесийн спортыг хөгжүүлэх эрүүл чийрэг бие бялдрыг төлөвшүүлэх зорилготой реалити шоу нэвтрүүлгийн III улиралд салбар салбарын төлөөлөл болсон 20-40 насны зургаан оролцогч өрсөлдөж байна. Мөн 45 хоногийн хугацаанд эрүүлээр илүүдэл жингээ хасаж, галбиржиж чадсан нэг оролцогч “Lexus” маркийн авто машины эзэн болох юм байна.
“Anuxai’s fitness” реалити шоуны III улиралд 6 оролцогч оролцож байгаагаас нийтийн дууны урлагт өөрийн байр суурийг тодотгож чадсан дуучин Г.Эрдэнэтунгалаг, Монголын кино урлагт хүч төрөн гарч ирж буй залуу жүжигчин Д.Дөлгөөн, уран зургийн гайхамшгийг түгээн дэлгэрүүлэгч, чөлөөт уран бүтээлч, дизайнер Т.Маргад-Эрдэнэ, энхрий ялдамхан дүр төрхөөрөө үзэгчдийн хайрын хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Номин, Аймгийн мэргэн, үндэсний сурын Спортын мастер Г.Жаргалмаа, нээлттэй сонгон шалгаруулалтад хүсэлтээ илгээсэн 8000 бүсгүйгээс сонгогдсон, УБТЗ ХНН-ийн төмөр замчин А.Хонгорзул нарын зургаан бүсгүй оролцож байгаа юм.
“Өөртөө хувьсал хий” уриатай “Anuxai’s fitness” шоу төслийн эхний улирлын ялагч 10 сая төгрөгийн эзэн болж байсан бол хоёр дахь улирлын ялагч 20 сая төгрөгийн шагнал хүртсэн. Тэгвэл энэ удаад 45 хоногийн хугацаанд биедээ хамгийн их өөрчлөлт гаргаж чадсан цорын ганц оролцогч “Eco car” центрийн “lexus” маркийн авто машины эзэн болох юм.
Эрүүл амьдралын хэв маягт олон нийтийг уриалах энэхүү шоу нэвтрүүлэг Даваа, Пүрэв гараг бүрийн 20 цаг 30 минутаас ТВ8 телевизээр үзэгчдэд хүрнэ.
Сэтгэгдэл ( 0 )