Бүх нийтийн биеийн тамир, бодибилдинг, фитнесийн спортыг хөгжүүлэх, эрүүл чийрэг бие бялдрын хөгжлийг төлөвшүүлэх зорилготой “Anuxai’s fitness” шоу төслийн гуравдугаар улирал эхэлж, үзэгчдийн хүртээл боллоо.
Бодибилдинг, фитнесийн ДАШТ-ий хошой аварга Н.Анужингийн “Anuxai’s fitness” реалити шоу төсөл 3 жилийн дараа 3 дахь бүлгээ үзэгч олны хүртээл болгож байна. Тэрбээр өөрийн олон жилийн хөдөлмөр, амжилтын туршлага дээрээ үндэслэн 45 хоногийн хугацаанд бүсгүйчүүдийг галбиржуулах эрчимтэй хөтөлбөр хэрэгжүүлнэ.
“Anuxai’s fitness” реалити шоуны оролцогчдоор дуучин Г.Эрдэнэтунгалаг, сур харваач Г.Жаргалмаа, дизайнер Т.Маргад-Эрдэнэ, жүжигчин Т.Номин, Д.Дөлгөөн мөн үзэгчид дундаасаа сонгосон УБТЗ ХНН-ийн замчин бүсгүй А.Хонгорзул нар тодроод байна.
”Өөртөө хувьсал хий” уриатай фитнес шоу өнөөдрөөс эхлэн долоо хоног бүрийн Даваа, Пүрэв гарагт 20:30 цагаас ТВ8 телевизээр үзэгчдэд хүрэхэд бэлэн болно.
“Anuxai’s fitness-3” шоуны оролцогч Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ (Дуучин)
Ямар ч үед өөрийнхөөрөө уриатай дэгжин авхай өөрийгөө шинээр асаахад бэлэн.
Үзүүлээд өг, гэрэлтсэн хатагтай минь
“Anuxai’s fitness-3” шоуны оролцогч Д.ДӨЛГӨӨН (Жүжигчин)
Санасандаа заавал хүрдэг адтай Дөлгөөн маань зорилгодоо хүрэх эхний алхмаа ийнхүү хийлээ. Гал гарсан ширүүхэн өрсөлдөөн чамайг хүлээж байна. Дэггүй охин минь
“Anuxai’s fitness-3” шоуны оролцогч Т.МАРГАД-ЭРДЭНЭ (Дизайнер)
Уран сэтгэмжит ухаалаг бүсгүй 45 хоног үргэлжлэх өөрчлөлтийн төлөөх аяллаа ийнхүү эхлүүллээ.
Амжилт хүсье охин минь! Үзүүлээд өг
“Anuxai’s fitness-3” шоуны оролцогч Г.ЖАРГАЛМАА
(Үндэсний сурын харваач)
Сүр жавхлант, эрс шийдэмгий харваач бүсгүй одоо фитнесийн спортын гайхамшгийг мэдрүүлэхэд бэлэн
“Anuxai’s fitness-3” шоуны оролцогч А.ХОНГОРЗУЛ (УБТЗ ХНН-ийн Замчин)
Эгэл даруухан эрхэмсэг бүсгүй үзэгч олныхоо итгэл найдварыг тээсээр амьдралдаа шинэхэн өөрчлөлт хийхээр зориг шулуудлаа. Хүчтэй байгаарай
“Anuxai’s fitness-3” шоуны оролцогч Т.НОМИН (Жүжигчин) Nomin Mino
Энхрий ялдам үзэсгэлэнт бүсгүй фитнесийн зааланд өрнөх гал гарсан халуухан тулаанд ийнхүү нэгдлээ. Амжилт хүсье
Сэтгэгдэл ( 0 )