NBA плей-интэй болсонд Жилберт Аренас эгдүүцэж буйгаа илэрхийллээ. Түүний хэлснээр бол хэдэн сарын зүтгэж зүтгэж 82 тоглосны үр шим, амжилтыг ганц хоёрхон тоглолтоор үгүй хийж, арчин хаяж буйтай ялгаагүй ажээ.
“Ямар нэгэн баг улирлын турш аймшигтай муу тоглож байснаа дараа нь ганцхан тоглолт сайн хийхэд л хангалттай юм бол улирлын турш 82 тоглох ямар хэрэг байна вэ?
Ганцхан тоглолтоор өмнөх 82-ыг нь арчин хаяж буйг би хэлж байгаа юм шүү. Та нар яахав, “Тэр улирал чинь чөтгөр рүүгээ тонил” гэх биз. Тэр урт улирал чинь ямар хамаатай юм бэ? Алив плей-офф руугаа оръё л гээд зүгээр тоглоод байх юм байна л даа” хэмээн Аренас өгүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )