“Лейкерс”-ийн словен од Лука Дончич багийнхаа дасгалжуулагч Жэй Жэй Редикийг сайн ажиллана гэж төсөөлөө ч үгүй байснаа нуулгүй ярьжээ. Тэд хамтдаа “Даллас”-т тоглож байсан бол одоо Лос-Анжелест дасгалжуулагч, тоглогчийн хувиар хамтран ажиллаж эхлээд байгаа билээ.
“Тийм ээ, би түүний чадварыг их үнэлж байгаа. Үнэндээ ийм гэж санасангүй. Яахав, хамтдаа тоглож байхдаа ирээдүйд дасгалжуулагч болж мэднэ гэдгийг бол ойлгож байсан. Гэхдээ ахлах дасгалжуулагч, бүр ийм сайн дасгалжуулагч гэж бодсонгүй. Өдий зэрэгт хүртэл ажиллаж чадаж байгаа нь үнэхээр итгэмээргүй, мундаг” хэмээн Дончич өгүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )