Морант дахиад хэзээ ч ингэхгүй гэж, Йокич Портерийг спортоо орхи гэж зөвлөв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 21

NBA-гийн плей-оффын цувралууд эхэлж, “Клипперс”-тэй “Денвер” тоглоход Майкл Портер 26 минут тоглосон ч 3 оноо, 4 самбартайгаар дуусгалаа. Багийн лидер Никола Йокич түүнд ийм зөвлөгөө өгсөн байна.

“Хэрвээ чи одоо л тоглолтдоо бүрэн анхаарч, “орохгүй” бол энэ спортоор хичээллээд хэрэггүй. Тоглолт бүр өөр өөр, ялгаатай. Ийм тоглолт хааяа тааралддаг. Хоёр хоногийн дараа тэс өөр тоглох болно” гэж Йокич өгүүлжээ.

“Оклахома”-д 51 онооны зөрүүтэй хожигдсоны дараагаар “Мэмфис”-ийн Жа Морант амлалт өгчээ. “Бид хэзээ дахиад ийм муу тоглохгүй” гэж тэр хэлсэн байна. Гэмтлийнх нь талаар лавлахад “Бие сайн байна. Тоглолтод бэлэн” гэжээ.

Тэгвэл “Миннесота”-д эхний тоглолтдоо “Лейкерс” 95:117-оор хожигдсоны дараа Лука Дончич “Ордны уур амьсгал янзын байлаа. Эхний тоглолтдоо эхний хожлоо авч чадаагүй нь харамсалтай. Гэвч цуврал дөрвөн ялалт хүртэл шүү дээ” хэмээн өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu