Эрүүл, чийрэг бие бялдрыг бүтээх бодит үлгэрлэл болсон “Anuxai’s fitness show”-ны гурав дахь дугаар өнөөдөр үзэгчдэд хүрнэ.
Шоу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Монголын өнөө цагийн шилдэг тулаанчдын нэг Д.Батгэрэл зочноор оролцсоныг нэвтрүүлгийн багаас зарлалаа.
Мэргэжлийн холимог тулааны дэлхийн шилдэг UFC холбоонд хүч үзсэн Монголын анхны тамирчин Д.Батгэрэл нэвтрүүлгийн оролцогчдод ямар зөвлөгөө өгч, чийрэг, эрч хүчтэй бие бялдрыг бүтээхэд хувь хүнээс ямар хичээл зүтгэл, сахилга бат, тэсвэр хатуужил шаарддаг тухай сонирхолтой яриа өрнүүлснийг өнөөдрийн дугаараас хүлээн авч үзэх нь ээ.
Энэ улирлын хамгийн их үзэгчтэй шоуны нэгд зүй ёсоор тооцогдож эхэлсэн “Anuxai’s fitness show” өнгөрсөн долоо хоногт эхний хоёр дугаараа үзэгчдэд хүргэсэн бөгөөд долоо хоног бүрийн даваа, пүрэв гаригт ТВ8 телевизээр үзэгч та бүхэнд цоо шинэ хоёр дугаарыг толилуулж байгаа.
Бодибилдинг фитнесийн спортыг хөгжүүлэх эрүүл чийрэг бие бялдрыг төлөвшүүлэх зорилготой реалити шоу нэвтрүүлгийн III улиралд салбар салбарын төлөөлөл болсон 20-40 насны зургаан оролцогч өрсөлдөж байна.
Сонирхуулахад, 45 хоногийн хугацаанд эрүүлээр илүүдэл жингээ хасаж, галбиржиж чадсан нэг оролцогчид шоу нэвтрүүлгийн зохион байгуулагчдын зүгээс “Lexus” маркийн авто машин амласан.
“Anuxai’s fitness” реалити шоуны III улиралд дуучин Г.Эрдэнэтунгалаг, залуу жүжигчин Д.Дөлгөөн, чөлөөт уран бүтээлч, дизайнер Т.Маргад-Эрдэнэ, жүжигчин Т.Номин, үндэсний сурын Спортын мастер Г.Жаргалмаа, нээлттэй сонгон шалгаруулалтад хүсэлтээ илгээсэн 8000 бүсгүйгээс сонгогдсон, УБТЗ ХНН-ийн төмөр замчин А.Хонгорзул нарын зургаан бүсгүй оролцож байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )