"Миннесота”-гийн залуухан бас “халуухан” од Энтони Эдвардс “Лейкерс”-ийн нэгэн фанаттай шөргөөцөлдөд авчээ. Багийнх нь төвийн тоглогч Рүди Гоберийг өдөөн хатгаж, өөлж муулсан фанат руу Энтони Эдвардс “Наад хүн чинь 200 ... 300 сая ам.долларын гэрээтэй. Харин миний эрхтэн чинийхээс том” хэмээн хэлээд ойр суусан олон хүнийг инээлгэсэн байна.
Энтони Эдвардс сүүлийн жил гаруйн хугацаанд дөрвөн өөр эмэгтэйгээс дөрвөн хүүхэдтэй болсон тухай мэдээ түгээд удаагүй байгаа билээ.
“Миннесота”-д цувралын эхний тоглолтдоо хожигдсоны дараагаар “Лейкерс”-ийн дасгалжуулагч Жэй Жэйк Реди бэлтгэл тоглолт илүү олныг хийх ёстой байсан гэжээ. “Бид олон тал дээр илүү сайжрах шаардлагатай байна. Гэхдээ сайжрах нь зохион байгууллалтай байх, махарч дайчин тоглохоос эхлэх учиртай” гэж хэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )