Австралийн төдийгүй Дэлхийн хөнгөн атлетикийн шинэ од Гаут Гаутын өнгөрсөн амралтын өдөр Stawell Gift дэх гүйлтийн бичлэг ярианы сэдэв болоод байна.
“3-9 хүртэлх секундын тэр хурд үнэхээр солиотой санагдлаа” гэж Х-ийн нэгэн хэрэглэгч сэтгэгдэлдээ дурджээ.
“Синтетик зүлгэн дээр гүйж байгаа юм шиг санагдлаа. Би хүмүүсийн араас элдэж хөөх дуртай. Оюун ухааны наадгай гэмээр ийм гүйлт гоё санагддаг. 120 метрийн зай өгсөн нь ч надад яг тохирлоо. 100 метр гэсэн бол хурдаа бүрэн авахад хүрэлцэхгүй байж болох талтай. Харин энд нэмж 20 метр байгаа болохоор тухтай гүйлээ. Дахиад ч хэд хэдэн хүнийг гүйцэж түрүүлж чадна гэж бодож байна” хэмээн Гаут Гаут өгүүлжээ.
Хөлөө хоёр тийш хаялан, уландаа пүрштэй мэт гүйх өмнөд судан гаралтай Гаут Гаутыг ирээдүйд домогт Усэйн Болтын амжилтыг эвдэж магадгүй гэсэн их хүлээлт үүсээд байгаа билээ. Та бүхэн энд дурдсан гүйлтийг доорх бичлэгээс үзнэ үү.
Сэтгэгдэл ( 0 )