Леброн плей-оффыг хар тамхитай зүйрлэж, Энтони Эдвардс амнаасаа болж торгуулав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 23


NBA-гийн плей-оффын тоглолтууд эхэлснээр сагсанбөмбөг сонирхогчдын хувьд улам бүр сонирхолтой үйл явдлууд өрнөсөөр байна.

“Лейкерс”-ийн од Леброн Жэймс плей-оффыг бүр хар тамхитай зүйрлэжээ. “Мэдээж, улирлын тоглолтууд зугаатай, сонирхолтой. Гэхдээ миний хувьд зөвхөн плей-офф л чухал байдаг юм. Хамгийн гол нь яаж өрнөж, хэрхэн дуусаж байгаа нь чухал. Плей-офф эхэлчихээр сагсанбөмбөг жинхэнэ хар тамхи шиг болдог гэдэг нь үнэн” хэмээн Леброн өгүүлсэн байна.

Харин өрсөлдөгч багийнхаа хөгжөөн дэмжигч рүү “Миний эрхтэн чинийхээс том” хэмээн үг хаясан "Миннесота"-гийн залуу од Энтони Эдвардс амнаасаа бол 50 мянган ам.долларын торгуульд унажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu