Жүдо бөхийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн /ААЗШТ/ өнөөдөр Тайландын нийслэл Бангкокт эхэлж байна.
Манай улсаас бүтэн баг очсон. Тэгвэл өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, 66 кг-ын жинд Б.Эрхэмбаяр нар барилдах болно.
Манай тамирчдаас Азидаа түрүүлэх магадлал өндөртэй гэж хүлээлт үүсгээд буй Г.Наранцэцэгийн хувьд эхний өрсөлдөгч нь Казахстаны 21 настай Диана Буркеева. Казахстанчууд энэ жинд Галия Тынбаевагаа дагуулан Буркееваг авчирсан.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Сүхбат Умард Солонгосын Ча Кван Жинтэй эхний шатанд таарсан байна. Харин 66 кг-д Б.Эрхэмбаяр эхний тойрогт гоц мөргөөд, Филиппин-Лаосын жүдочдын хэн ялсантай нь барилдахаар сугалаа татжээ.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд энэ удаад М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа нар өрсөлдөхөөр очсон. М.Нандин-Эрдэнэ эхлээд Непалын бөхтэй барилдах бол Б.Уранзаяа Вьетнамын тамирчинтай сугалаа таарчээ.
Мөн АНЭУ-ын нэрийн өмнөөс гарч буй Б.Хорлоодой барилдах болно. Жүдогийн энэ удаагийн АШТ-д 30 улсын 295 тамирчин оролцож байна.
Азийн АШТ-д оролцох Монголын шигшээ багийн тамирчид
Эрэгтэй жүдочид
-60 кг Б.Сүхбат
-66 кг Б.Эрхэмбаяр
-73 кг Л.Анхзаяа, О.Уранбаяр
-81 кг О.Шинэбаяр
-90 кг Б.Мөнхбаяр
-100 кг Б.Хүдэрчулуун
+100 кг Б.Гончигсүрэн
Эмэгтэй жүдочид
-48 кг Г. Наранцэцэг
-52 кг М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа
-57 кг Т.Ариунзаяа
-63 кг Л.Энхрийлэн
-70 кг Б.Ням-Эрдэнэ, Д.Есүй
-78 кг А.Дуламсүрэн
+78 кг А.Адъяасүрэн нар барилдах юм
Сэтгэгдэл ( 4 )
Намайг Азаа гэдэг, намайг дэмжин 103 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн Канадын банкинд талархаж байгаагаа илэрхийлье. Би санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул Хятад дахь найзтайгаа холбоо барьж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг олон улсын банктай танилцсан. Канадын банкны цахим хаягийг надтай хуваалцсан найздаа бас баярлаж байна. Би info@ibcunit.com цахим шуудангаар дамжуулан 120,000 долларын тэтгэлэг авах хүсэлт гаргасан бөгөөд намайг гайхшруулж, 103,000 доллараар шагнуулсан. Энэ дэмжлэг миний санхүүгийн байдлыг ихээхэн сайжруулж, одоо би гэр бүлтэйгээ аз жаргалтай, тогтвортой бай
Амжилт хүсье. Аль телевиз нэвтрүүлэх бэ,Монголд
Ямар тв-р гаргах вэ?
Японтой таарахгүй аварга болно гэж байдаг бол магадгүй л юм даа, манайхны хувьд японтой хэзээ тараахаас бүх юм шалтгаалдаг юм биш үү, кк