Ронни О`Салливан айдсаа дарж, шүүгч эмэгтэйд хориг тавьжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 25


Английн Шеффилд хотноо Снүүкерийн ДАШТ эхэлснээс хойш сонирхолтой үйл явдлууд өрнөсөөр байна.

Өнгөрсөн жил финалд шалгарсан хоёр тамирчин Кайрен Уилсон, Жек Жонс нар хоёулаа эрт хасагдсан бол домогт Ронни О`Салливан дөрвөн сар өнжсөний дараагаар дахин хүч сорихоор зориг шулууджээ. Ирмэгцээ л Али Картертай буюу үргэлж зөрчилдөөнтэй байсаар ирсэн өрсөлдөгчтэйгээ таарч, 10:4-өөр хожлоо. Тэгвэл мөн шүүгч Татьяна Вүлластоуныг тодорхой тоглолтыг шүүхийг хоригложээ.

Эхлээд Ронни О`Салливаны айдсын талаар өгүүлье. Түрүүн өгүүлсэнчлэн Дэлхийн 7 удаагийн аварга тамирчин маань сүүлийн дөрвөн сар Мастерс зэрэг хэд хэдэн тэмцээнийг өнжсөн. Энэ нь айдастай холбоотой байжээ.
 


“Яагаад болж өгөхгүй байгааг өөрөө мэдэвч яаж засаж сайжруулахаа мэдэхгүй байдалд хүрсэн юм. Одоо ч засаж сайжруулахаар ажиллаж л байна. 2000 онд би барил, тоглолтоо дасгалжуулагч Фрэнк Адамсонтой хамт өөрчилж, тогтсон. Үүнд бүтэн жил шаардагдсан. Тэгж байж нэг юм зөв замдаа орсон. Харин одоо яг түүн шиг зүйл тохиолдоод байна. Цохиураа сул чөлөөтэй хөдөлгөж чадахгүй болчихоод байдаг. Бүр урагш хойш хөдөлгөж ч чадахгүй болчихсон байлаа. Тэр үед үнэхээр их айсан шүү. Харин одоо зогсолтоо өөрчилж, бас бус зүйлээ солиод ирэхээр цохиураа мэдрэхгүй төсөөрч, агшин, цохилт, мэдрэмжээ эргүүлэн мэдрэх гэж хичээж байна” хэмээн өгүүлжээ.
 


Одоо 49 настай Роннигоос хэзээ тамирчны замналаа өндөрлүүлэх талаар бодож буй эсэхийг нь нэгэн сэтгүүлч асуухад “Өөртөө дахиад хоёр жил өгнө өө. Энэ хугацаанд ямар ч үзүүлэн тоглолтод оролцохгүй. Бусад саатуулах хүчин зүйлд автахгүй. Харин Саудын Арабын академид бол тусална. Ирээдүйд Их Британидаа ийм сайхан ажил эхлүүлэхсэн гэсэн хүсэл байна. Туршлагаа бусадтай хуваалцаж, зааж сургах сайхан шүү дээ. За тэгээд бусдаар бол зөвхөн тэмцээндээ л анхаарна. Биеийн бэлтгэлээ сайн базаана” гэж мэдэгджээ.

Роннигийн дараагийн өрсөлдөгч нь 2021 онд Шилдэг шинэ тоглогчийн шагналыг хүртэж байсан БНХАУ-ын 25 настай Пан Жүнсү байх болно. Энэ тоглолт маргааш болно.
 


Одоо шүүгч эмэгтэйн тухай өгүүлье. Шүүгчийн нэрийг Татьяна Вүлластоун гэдэг. Одоо 38 настай. 2020 оноос ДАШТ-д шүүгчээр ажиллаж байгаа. Энэ жил Их Британийн АШТ-ий финалд шүүгчээр гарсан. Гэлээ ч түүнийг тодорхой тоглолтыг шүүхийг хориглосон байна. Учир нь түүний нөхөр 44 настай Бэн Вүлластоун чансааны 44 дээр эрэмбэлэгдэн ДАШТ-д оролцож байгаа юм. “Энд би шүүгчээр, харин нөхөр маань тамирчнаар ирсэн. Бид хоёр хэзээ ч ажлаа амьдралаа хутгаж байгаагүй. Түүний тоглолтыг шүүж болохгүй гэдгээ ч мэднэ. Үнэндээ шүүх ч хүсэл алга” хэмээн ярьжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(59.153.115.135) 2025 оны 04 сарын 26

BOOBIN XXNO ANUSDI SEKSEER VANXANDI80955877

0  |  0
Close menu