Тайландын татамиас сайхан мэдээ цацарлаа. Дөнгөж 18 настай Т.Ариунзаяа 57 кг-ын жинд Азийн Аварга Шалгаруулах Тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Алтан медалийн төлөө Японы бөхтэй үндсэн цагт ялагч тодроогүй тул нэмэлт цаг руу шилжиж, торгуулиар ялагдсан юм. Финалд хүрэх замдаа БНХАУ-ын бөх Таог ялсан.
Т.Ариунзаяа Монголын жүдо бөхийн түүхэнд Өсвөрийн Дэлхийн АШТ-д түрүүлсэн анхны тамирчин. Мөн хэдхэн сарын өмнө Токиогийн Их дуулгаас хүрэл медаль хүртэж, насанд хүрэгчидтэй ч тулахад бэлэн болсон гэдгээ харуулсан бол өнөөдөр Азидаа аваргын төлөө өрсөлдөхөөр хэмжээнд хүрчихсэн гэдгээ баталлаа.
63 кг-ын жинд жин өгсөж орсон Азийн аварга Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ. Та бүхэн Т.Ариунзаяагийн Хятадын бөхийг ялсан бичлэгийг дороос үзнэ үү.
Сэтгэгдэл ( 1 )
Японтой таарвал авралгүй ээ гээд байгаа, харин орой финалд таарч, эрт таарсан бол барахгүй юу, азтай охин байна оо