Монголын хоккейн шигшээ ДАШТ-ийг бахдам ялалтаар эхлүүллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 28


Энэ өдрүүдэд Мексикийн нийслэл Мехико хотноо хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар дивизионы тоглолтууд эхэлж, Монголын шигшээ бахдам ялалт байгууллаа.

В хэсэгт манай шигшээ багийнхан Филиппинтэй эхэлж учраа тааран тоглохдоо 13:7-оор хожлоо. Гурван үе дараалан 6:3, 4:3, 3:1-ээр хожиж, нийлбэр дүн 13:7 болсон юм. Хоёрдугаар үеийн эхэнд 6:3-аас “бариулж” 6:6 болж эвгүйтсэн ч дараалан дөрвөн гоол оруулснаар 10:6-аар гуравдугаар үе рүү орсон. Энэ тоглолтод Б.Бату 6 гоол, 4 гоолын дамжуулалт өгсөн бол Ч.Мишигсүрэн 3 гоол, 3 гоолын дамжуулалт өгсөн байна.
 


Хоёр жилийн өмнө Монголын шигшээ Улаанбаатарт болсон ДАШТ-ий дөрөвдүгээр дивизионы тоглолтод Филиппинийн шигшээд тун харамсалтайгаар нэмэлт үед хожигдож байсан бол энэ удаад даагаа нэхэж чадлаа.

В хэсэгт Филиппинээс гадна Умард Солонгос, Сингапур, Хонконг мөн тэмцээнийг зохион явуулагч Мексиктэй орсон. Манай шигшээ дараагийн тоглолтоо орон нутгийн цагаар бол өнөөдөр 13:00-ээс Сингапуртай хийх юм.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:
 

Н.Мишигсүрэн, Б.Бату, М.Чинзолбоо, Л.Бодьхүү, Б.Билгүүн, Б.Энхбат, Э.Мөнхзаяа, Г.Мөнхтулга, Э.Энх-Амгалан, Э.Ариунбилэг, Б.Батбаясгалан, М.Батбаатар, Э.Энхсүх, У.Цэнгэл, У.Нямдаваа, Б.Содбилэг, Э.Амартөр, Э.Энххүслэн, Д.Лхагвадорж, Н.Жадамба, А.Билгүүн

Ахлах дасгалжуулагчаар А.Мэргэн, дасгалжуулагчаар Н.Отгонбаяр, Н.Мишигсүрэн нар ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөөгий(139.5.217.225) 2025 оны 04 сарын 28

Наад менэжэр гэх нөхөр ямар үүрэгтэй явж байгаа юм билэнд лайваар үзүүлж болохгүй байнау

0  |  0
Өвөө.(202.126.88.187) 2025 оны 04 сарын 28

Бахдам амжилт гарагсанд баяр хүргэе. Ахин амжилт.

0  |  0
Top