Дончич: Би бронсексуал!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 28


NBA-гийн плей-оффын эхний шатны цувралын дөрөв дэх тоглолтод “Лейкерс” 113:116-аар “Миннесота”-д хожигдон, цуврал 1:3 болж, хэлбийлээ.

Өмнөх тоглолтод бие нь тааруухан байсан Лука Дончич энэ тоглолтод 38 оноо авсан ч 43 оноотой Энтони Эдвардсын багийг давж гарч чадсангүй.

Дончичийн бие яагаад өмнөх тоглолтын үеэр тааруу байсныг вирустэй холбон тайлбарласан. Ням гаригийн тоглолтын өмнөх өдөр буюу бямба гаригт словен залуу бүтэн унтаж амарсан гэнэ.

“Эмчилгээ хийлгэх, багийн цугларалтаас бусад бүх цагт Лука унтаж амарсан. Пүрэв, баасан гаригт вирусийн улмаас сайн амарч чадаагүй юм. Өвчтэй ч гэсэн баасан гаригт талбайд гарсан. Харин одоо бол бие нь дээрдсэн” гэж ESPN-ий тоймч Шэмс Чараниа өгүүлсэн байна.

Лука Дончичоос сэтгүүлч дэггүй гэмээр зүйл асуухад ёжтой хариулжээ.
 

-Чи бронсексуал уу?

-Мэдээж.

-Леброныг жилдээ биедээ гоц анхаарч 1 сая ам.доллар зарцуулдаг гэх юм билээ.

-Магадгүй шүү.

-Тэгвэл чи биедээ хэдийг зарцуулдаг вэ?

-Хоёр саяыг... гэж Дончич хариулсан байна.

Бронсексуал гэдэг нь Леброн Жэймсийн галзуу фанатуудыг егөөдөн нэрлэсэн нь юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu