Хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий гуравдугаар дивизионы В хэсэгт Монголын шигшээ өчигдөр Филиппинийг 13:7-оор хожсон тухай мэдээлсэн.
Тэгвэл ердөө хоногийн дараагаар дахин мөсөн талбайд гарч, Сингапурыг 11:1-ээр хожиж, хэсгээ тэргүүлж эхэллээ.
Эхний үед 1:0, хоёрдугаар үед 4:0, гуравдугаар үед 6:1-ээр гоолын тоогоо нэмсээр тоглолын эцсийн дүн 11:1-ээр дууссан юм. Ийнхүү гуравдугаар дивизионд дэвшсэн даруйдаа хоёр дараалан хожиж, урамтай сайхан тоглож байна.
Манай шигшээгийн дараагийн өрсөлдөгч нь тэмцээнийг зохион явуулж буй Мексикийн шигшээ байх болно.
Сэтгэгдэл ( 0 )