“Найраа” хийсэн дартсчин тэмцээнд оролцох эрхээ 11 жилээр хасууллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 01

Дартсын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний шөвгийн дөрөвт шалгарч үзсэн Английн 54 настай тамирчин Энди Женкинс тоглолт наймаалцсан буюу манай монгол хэллэгээр бол “найраа” хийсэн учир тэмцээнд оролцох эрхээ 11 жилээр хасууллаа. Мөн 17 580 паундаар торгосон байна.

2022 оны хоёрдугаар сарын 22-ноос 2023 оны долоодугаар сарын 5-ныг хүртэл Modus Super Series-ийн тоглолтуудад “найраа” хийхийн хажуугаар мөн бусад тоглогчдод мэдээлэл дамжуулсан нь илэрчээ.

Өмнө нь Женкинс дартсын 88 тоглолтод мөрий тавьсан хэрэгт холбогдож байсан удаатай гэнэ. “Хэрвээ тоглолт наймаалцвал тэр дороо биш ч гэлээ хэзээ нэгэн цагт илэрч, түүнийхээ горыг хүртэнэ гэдгийг энэ явдал тод харуулж байна. Манай тагнуулын албаныхан спортын бооцоо мөрийг маш сайн ажиглаж, хяналтандаа байлгадаг. Сайн ажиллаж, “найраа” хийх, мөрий тавихыг илрүүлснээр муу зуршил, гэмт хэргүүдийг цөөлж, үгүй болгоход дэмтэй” хэмээн Спортын мөрий хариуцсан тусгай хорооны захирал Жон Пирс мэдэгдсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu