Монголын хоккейчид Мексиктэй талбайд нь ширүүн туллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 03

 

Мексикт болж буй хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар дивизионы В хэсэгт Монголын шигшээ багийнхан дөнгөж сая тэмцээнийг зохион явуулагч орны шигшээтэй тоглолоо.

Эхний гоолыг Мексикийнхэн оруулсан ч хоёрдугаар үеийн эхэнд А.Билгүүн тоог 1:1 болгож тэнцүүлсэн. Үүний дараагаар мексикчүүд гурван гоол дараалуулж, 1:4 болж холдуулсан. Хоёрдугаар үеийн төгсгөл рүү А.Билгүүн дахин гоол хийснээр 2:4 болгоод, гуравдугаар үе рүү шилжсэн.

Тэгвэл гуравдугаар үеийн 46 болон 48 дахь минутад Ч.Мишигсүрэн, Б.Бату нар дараалан гоол оруулснаар 4:4-өөр тэнцсэн юм. 52 дахь минутад манай тоглогч хоёр минутын торгуулиар суусны дараа Мексикийн шигшээ хүний илүүгээ ашиглан 4:5 болгосон. Манай шигшээгийнхэн хариу довтолгоо хийсээр 55 дахь минутад Б.Билгүүн 5:5-аар тэнцүүлсэн ч 57` дээр Мексикийн шигшээ зургаа дахь гоолоо хариу хийж, дахин илүү гарлаа. Минутын дараа дахин нэг гоол оруулснаар 5:7 болов. Тоглолтын сүүлчийн минутад манай хаалгач хаалгаа орхин, улмаар нэг тоглогчийн илүүтэйгээр довтолсноор У.Цэнгэл 6:7 болгож чадсан ч дахин тэнцүүлэхэд цаг хүрэлцсэнгүй. Ийнхүү Монголын шигшээ баг 4 дөрвөн тоглолтын дараагаар 2 хожил, 2 хожигдолтойгоор хэсэгтээ гуравдугаар байрт жагсаж байна.

 

 

Тэмцээний онооны манлайлагчаар манай шигшээ багийн тамирчин Б.Бату 9 гоол, 10 гоолын дамжуулалт буюу 19 оноотойгоор магнайлж явна. Түүний дараагаар Хонконг, Мексикийн хоккейчид бичигдэж байна.

Б.Бату 1999 онд төрсөн. 198 сантиметр өндөртэй, өсвөртөө Канадын Toronto Titans-д харъяалагдаж байгаад ОХУ болон БНХАУ-ын клубүүдэд тоглосон. 2021 оноос “Отгон од”, “Дархан” Австралийн “Брисбэн” клубт тоглож байгаа тамирчин.  

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.47.21) 2025 оны 05 сарын 04

,Сайн байна. Амжилт хүсье !

0  |  0
Иргэн(122.201.31.253) 2025 оны 05 сарын 03

Өө нуснууд олигтойхон бэлтгэл сургуулилтаа хийгээч Жавхлан гөлөг тэр степ аренад бэлтгэлийг нь хийлгэчихэж чадахгүй муу нус

2  |  0
Close menu