NBA-гийн Шилдэг зургаа дахь тоглогчоор шалгарч явсан Лу Уильямс тамирчдын замнал, түүний дараах амьдралын талаар ингэж ярьжээ.
“NBA-гийн тоглогчийн замналын дундаж нь дөрвөн жил байдаг юм. Харин үүнээс хойш таван жил болоод бид үгүйрдэг. Тоогоор бодоход их энгийн л дээ. Таван сая ам.доллар олно. Хоёр жил хагасын дараа хагасыг нь үгүй хийчихнэ. Агентдаа мөнгө төлөх ёстой болохоор ахиад мөнгө чинь үрэгдэнэ.
Бас бид нар чинь даатгал, шимтгэл гээч юм төлөх болдог. Үүнийг хүмүүс мэдэхгүй л дээ. NBA-д ойролцоогоор 450 тоглогч бий. Бүгд жилдээ 15-20 мянгыг даатгалд өгнө. Ингэж байж эрүүл мэндээ хамгаалуулсны мөнгө төлж байгаа юм.
За тэгээд чамд ажилтан байна. Санхүүгийн зөвлөх байх ёстой. Тэр хүн хувь авна. Агент бас авна. Агенттай бол тохирч болдог. Дараа нь харш, байр байшин, найз бүсгүйчүүд, амрагууд, Chanel-ийн цүнх гэх мэт өөрт ямар ч хэрэгцээгүй зүйлд үрж гарна. Эргээд харах завгүй үрж байтал саятан биш болчихсон байдаг.
Цаасан дээр яахав ярайсан олон оронтой тоо харагдана. Янз үзсэн нэгэнд нь “Чи тонилж үз, би саятан шүү” гэж аархаж болно. Гэвч үнэн бодит амьдрал дээр өнөөх том бялуунаас өчүүхэн төдий л үлддэг юм” хэмээн Лу Уильямс өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )