Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй. Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Төв, Өмнөговийн зарим сумдын нутгаар муу. Орхоны нийт, Булган, Сэлэнгэ, Говьсүмбэрийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим, Хөвсгөл, Өвөрхангай, Дархан-Уул, Хэнтийн цөөн сумдын нутгаар дунд, Дорнодын нийт, Хөвсгөл, Дархан-Уул, Хэнтийн ихэнх, Увс, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн байна.
Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Говь-Алтайн Бугат, Баянхонгорын Богд, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Орхонтуул, Дархан-Уулын Шарынгол, Төвийн Угтаалцайдам, Өмнөговийн Цогт-Овоод 27-30 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутагт дунджаас 1.1-4.9 градусаар дулаан, хур тунадас Дорнодын ихэнх, Увс, Ховд, Завхан, Өвөрхангай, Хэнтийн зарим сумдын нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу, бусад нутагт дунджаас бага орсон байна.
Сэтгэгдэл ( 5 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Юу ч үгүй болтол, бүр өвсний үндэс ч үгүй болтол нь тээрэмдчихсэн бэлчээр сэргэхэд хэцүү байх оо, одоо ганц нэг жилдээ хэт олон тооны мал бэлчээж тээрэмдэлгүй өнжөөж байгалаараа нөхөн сэргэх боломжийг нь хангаж байж л бэлчээр сэргэвэл сэргэнэ, гэхдээ шуналт малчид тийм боломж олгох нь юу л бол
Малын тоо толгойн 30с илүүгүй хувь ямаа байлгасан нь ш.ухааны үндэслэлтэй бсан бх шүү . Мал маллахад төрийн бодлогоос гадна хүний амьдралын ухаан хэрэгтэй л бдаг . Даанч тэрийг мэдэх малчин үгүй ээ. Ямаагаа сн өсгөөд ургамал бэлчээр үгүй болхоор хашгираад унана биз .
Малын тоо толгойн 30с илүүгүй хувь ямаа байлгасан нь ш.ухааны үндэслэлтэй бсан бх шүү . Мал маллахад төрийн бодлогоос гадна хүний амьдралын ухаан хэрэгтэй л бдаг . Даанч тэрийг мэдэх малчин үгүй ээ. Ямаагаа сн өсгөөд ургамал бэлчээр үгүй болхоор хашгираад унана биз .
Малаа цөөлөхгүй бол бэлчээр сэргэхгүй дээ, цөлжилт ч улам нэмэгдэнэ