Их Британийн Оүлтон Паркт өнгөрсөн даваа гаригт болсон супер мотоциклийн уралдааны үеэр 21 болон 29 настай хоёр тамирчин хүнд гэмтэл авч, нас барсан тухай эмгэнэлт мэдээ цацагдлаа.
21 настай Оуэн Женнер тархиндаа гэмтэл авч, 29 настай Шэйн Ричардсон гэдсэндээ хүнд бэртэж, шархдсаны улмаас удалгүй амьсгал хураажээ. Оуэн Женнерийг яаралтай түргэн тусламжаар ойролцоох эмнэлэгт хүргэсэн ч амийг нь аварч чадсангүй. Харин Шэйн Ричардсон эмнэлэгт хүрч чадалгүй өөд болжээ.
Уралдааны эхний тойрог дээр нэг мотоциклчин замын хажуу руу ороод эргэхдээ жолоогоо алдаж унаснаар ард нь явсан тамирчид хоорондоо мөргөлдөж, улмаар 11 тамирчин гэмтэж бэртсэн бөгөөд өөр нэгэн уралдаанч залуугийн биеийн байдал маш хүнд байгаа ажээ.
Сэтгэл сэрдхийлгэсэн аймшигт ослыг зурагтаар шууд дамжуулж байгаад мотоцикл шатаж буй аймшигт дүрсийн дараагаар шууд эфирийг унтраасан байна.
Motor Vision Racing-аас Женнер болон Ричардсон нарыг нас барсан тухай албан ёсоор мэдэгдэл гаргаж, эмгэнэл илэрхийлсэн төдийгүй Чеширийн Цагдаагийн газар ослын шалтгааныг хянан шалгахаар болсон тухай дурджээ.
Сэтгэгдэл ( 6 )
BOOBN XXNO ANUSDI80955877
BOOBN XXNO ANUSDI80955877
BOOBN XXNO ANUSDI80955877
BOOBN XXNO ANUSDI80955877
Um mani bad me hum
Тийм аюултай бхад...спорт гнэ шүү