Туялзуур сэлэмчин бүсгүйг хүчирхийлсэн дасгалжуулагчид 6 жилийн ял төлөвлөжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 08

АНУ-ын туялзуур сэлэмний шигшээ багийн тамирчин асан Иван Ли хүчингийн хэрэг үйлдсэнээ хүлээсэн тул зургаан жилийн хорих ял оноохоор төлөвлөөд байна.

Иван Ли нь 2004 оны Афины олимпын наадамд оролцож, медаль хүртэх тун дөхсөн тамирчин юм. Тамирчны замналаа өндөрлүүлсний дараагаар АНУ-ын Туялзуур сэлэмний холбоонд удирдах албан тушаал хашсаны зэрэгцээ мөн Нью-Йоркийн Цагдаагийн газарт ч ажиллаад амжжээ. Үүнээс өмнө Нью-Йоркийн Лонг-Айледийн Их сургуульд багш дасгалжуулагчаар хэсэг зуур ажиллахдаа дээрх хэргийг үйлдсэн байна.

Түүнийг хоёр тамирчин бүсгүйг хүчиндсэн, эмзэг газар нь зөвшөөрөлгүй хүрсэн хэрэгт буруутгасан юм.
 


“Тэр хэрэг гарахаас өмнө туялзуур сэлэм миний хувьд аз жаргал байлаа. Спорт биш түүнээс ч том аз жаргал минь байсан. Сэлмээр хичээллэж, өрсөлдөхдөө өөрийгөө хүчтэй, сахилга баттай, аливаа асуудлыг бүрэн хянаж чаддаг мэт боддог байлаа. Гэвч тэр хэргийн дараагаар туялзуур сэлэм надад айдас, өвдөлт болж хувирсан. Сэтгэл санааны дарамтыг дийлж чадахгүй маш хүнд байдалд орсон” гэж хохирогч бүсгүй ярьсан байна.

Иван Ли шүүхийн шийдвэрийн дагуу зургаан жилийн хугацаанд хохирогч эмэгтэйд ойр очих, ямар нэг байдлаар холбоо барихыг хориглосон байна. Мөн өөр нэгэн бүсгүй биеийн эмзэг газарт нь зөвшөөрөлгүй хүрсэн хэрэгт буруутгасан. Ийм хэрэг өдүүлсэн тул Иван Ли-г АНУ-ын туялзуур сэлэмний Алдрын танхимаас нэрийг нь хасаж, Холбооноос хөөжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu