Хожес: Майкл Жордан заримдаа согтуу тоглодог байсан

Автор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 08


“Чикаго Буллз”-ын бүрэлдэхүүнд багтан Майкл Жордантай мөр зэрэгцэн тоглож явсан Крэйг Хожес заримдаа аугаа тамирчин согтуу тоглодог байсан тухай ярьжээ.

“Майкл заримдаа  “Замаараа дайраад авчих” гэж хэлнэ шүү. Яваад очиход шорттойгоо л байж байна. Та нар бол Майклыг тоглолтод очихдоо хүрэм, гуталтай ёслол төгөлдөр харагддагийг мэдэх байлгүй. Гэвч биднийг гэрт нь очиход шортоо ч солиогүй хэвээрээ л байж байдаг. Бид дэмнэх маягтай автобусанд суулгахад “За найзууд аа, би зүгээр ээ” гэнэ. Шар айраг ханх тавина.
 


Тэгээд тоглоод эхэлнэ дээ. Завсарлага хүртэл 30 оноогоо авчихсан л байна. Бие халаалт хийж байхдаа “Өө, цагариг гурав болж харагдаад байх юм. Дундах руу нь шидэхээс” гэдэг байлаа” хэмээн Хожес All The Smoke подкастад оролцохдоо ярьжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (103.212.118.186)  2025 оны 05 сарын 08

Тасарцан амьтан чинь арга байжуу ккк.

0  |  0
Top