IFBB Pro тамирчин М.Мөнх-Од “Anuxai’s fitness" шоунд уригдлаа

2025 оны 05 сарын 15

Эрүүл, чийрэг, галбирлаг бие бялдрыг дасгал сургуулилт, зөв хоолны дэглэмээр хэрхэн бүтээж болохыг оролцогчдын бодит бэлтгэл, өрсөлдөөнөөр үлгэрлэн харуулж буй “Anuxai’s fitness show” нэвтрүүлгийн 10 дахь дугаар өнөөдөр 20:30 цагаас ТВ8 телевизээр үзэгчдийн хүртээл болно.

Дасгал сургуулилт, зөв хооллолтыг хослуулснаар 45 хоногийн хугацаанд хүн өөрийгөө хэрхэн өөрчилж болох вэ?

Энэ асуултын хариултыг өөр өөрсдийн бие дээр үлгэрлэн харуулж байгаа бүсгүйчүүд дугаараас дугаарын хооронд улам галбиржиж, илүүдэл жингээ хаяж, эрүүл мэнд, бие бялдар, төрхийн хувьд хувьсан өөрчлөгдсөөр... Гоо үзэсгэлэнгээ улам тодотгосоор...

Өнөөдрийн дугаарт энэ бүхэн илүү тодорхой харагдана. 

Нэвтрүүлгийн 7 дахь дугаарын Зочин дасгалжуулагчаар Mr.Olympia-гийн оролцогч, супер про тамирчин А.Гантулга уригдан оролцож байсан бол өнөөдөр үзэгчдэд хүрэх 10 дахь дугаарт Монголын IFBB Pro тамирчны нэг, бодибилдинг, фитнессийн спортын ОУХМ, Монгол Улсын 12 удаагийн аварга М.Мөнх-Од зочноор оролцжээ.

Монголын шилдгийн шилдэг тамирчдын нэг М.Мөнх-Од оролцогч бүсгүйчүүдэд ямар зөвлөгөө өгч, ямар дасгал санал болгосныг өнөөдрийн дугаараас үзээрэй. 

Мэдээж, шоу нэвтрүүлгийн ялагч тодрох хугацаа ойртож буй энэ өдрүүдэд бүсгүйчүүдийн өрсөлдөөн ширүүсэж, биеийн галбир, өөрчлөлтийн үр дүн ч илүү тод харагдаж эхэлснийг шинэ дугаараас тодхон харах боломжтой.

Шоу нэвтрүүлгийн шинэ дугаар долоо хоногт хоёр удаа буюу даваа, пүрэв гариг бүрийн 20:30 цагаас цацагдаж байгааг дахин сануулъя.

45 хоногийн хугацаанд дасгал хөдөлгөөн, зөв хооллолтын нөлөөгөөр илүүдэл жингээ хасаж, галбиржиж чадсан нэг оролцогч шоу нэвтрүүлгийн ялагч болж, “Lexus” маркийн авто машины эзэн болох болно.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu