Төрийн ордны хашаа руу авирсан иргэнийг 100 нэгжээр торголоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 05 сарын 13

Жагсаал цуглааны үеэр Төрийн ордон руу дайрсан иргэнд торгуулийн арга хэмжээ авлаа. 

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас "Иргэн С нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үзэл бодлоо илэрхийлэх үедээ Төрийн ордны баруун хаалганы машин нэвтрэх хаалга руу авирч, танхайрсан” гэх зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн шүүхээс холбогдогч С-д Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан гэм буруутайд тооцон, 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ" гэж мэдээллээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu