Кайл Снайдерт цагдаа “Таныг өмдгүй гутамшигтайгаар авч гармааргүй байна” гэжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 14

 

Олимпын аварга, АНУ-ын бөх Кайл Снайдерийг биеэ үнэлэгчтэй бэлнээр мөнгө төлж уулзахаар тохиролцон, зочид буудалд очсон хойно нь Охайо мужийн Колумбус хотын цагдаа нар баривчилсан тухай мэдээ түгсэн.

29 настай Снайдер өнгөрсөн баасан гаригийн 20:30 цагийн орчимд цагдаа нарын тавьсан “өгөөшинд” орж, биеэ үнэлэгч авахаар ярилцан тохиролцож очсон бичлэг задарчээ.

Зургаан цагдаа баривчилгаа хийхээр ороход Снайдер зочид буудлын өрөөнд өмдгүй зогсож байсан гэнэ. “Таныг зочид буудлаас өмдгүй гутамшигтайгаар авч гармааргүй байна” гэж нэгэн цагдаа хэлээд, өмдийг нь өмсүүлэн авч гарчээ.

 

Снайдер ямар нэгэн эсэргүүцэл огт үзүүлээгүй. Зочид буудлаас гарахдаа өөрийгөө Пенсильвани мужид оршин суудаг гэж хэлсэн байна. Пенсильвани мужийн хууль дүрэм Охайогийх өөр болохоор суллаж магадгүй гэж найдсандаа хэлсэн хэрэг.

Гэвч цагдаа нар түүнийг хэлтэс дээр аваачиж, тавдугаар сарын 19-нд шүүх хурлыг товложээ. Тухайн зочид буудал орчмоос цагдаа нар “өгөөш” тавьж, 16 хүнийг баривчилсны дотор Кайл Снайдер багтсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu