Жимми Батлер, Дрэймонд Грин нар плей-оффоос хасагдаад юу хэлэв?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 15


NBA-гийн энэ улирлын плей-оффоос “Голден Стэйт” цувралд 1:4-өөр “Миннесота”-д хожигдон хасагдлаа. Үүний дараагаар Жимми Батлер, Дрэймонд Грин нар юу ярьсныг сонирхуулъя

“Тэд биднийг хожлоо. Гэмтэл нөлөөлсөн тал бий. Гэхдээ өрсөлдөгчтэйгээ тэмцэлдэж, ялахын төлөө л үзлээ. Бидний яг одоогийн байдал ямар байгааг харуулсан тоглолт боллоо. Бид хоёрдугаар шатны хэмжээний л байсан болохоор тэндээ л ирээд улирлаа дуусгалаа. Өөрөөр бодоод, яриад байх шаардлагагүй.

Манай багийн залуус урагшаа том алхам хийлээ. Ирэх улиралд илүү сайжирна гэж найдаж байна. Хэдийгээр бид жил ирэх тусам хөгшрөх ч гэлээ бас сайжирч байгаа. Улирлын дундуур багаа улам сайжруулах болно. Энэ улиралд “Миннесота”-д түрүүлэх бодит боломж бий. Амжилтад хүрэх бүхэн бүрдсэн баг” гэж Дрэймонд Грин ярьжээ.
 


Тэгвэл Жимми Батлер “Гэмтэл бэртэл зөвтгөл биш ээ. Зүгээр л бид хожиж чадсангүй. Гэхдээ Көрри байхгүй болохоор талбай дээр их өөр болчих юм. Бүх тоглогчийг үүрэг өөрчлөгдөж, орон зай ч багаслаа. Энэ чинь сагсанбөмбөг шүү дээ. Гэмтэл бэртлээс хол байна гэж үгүй. Манай багт маш их хичээн ажиллаж буй залуус байгаа.

Бид илүү их чадвартай, чадалтай гэдгээ мэднэ. Эрүүл, гэмтэл бэртэлгүй байж, хэрэгтэй цагтаа яг формдоо орж чаддаг байх хэрэгтэй. Стеф гэмтэлгүй бол бидэнд бүх боломж бий. Ирэх улиралд зарим нэг дутуу зүйлээ засаж сайжруулна. Юу хийж, яаж гүйцэтгэхээ илүү сайн тодорхойлох хэрэгтэй. Ирэх улирлыг тэсэн ядан хүлээе. Сагсанбөмбөг тоглохгүй байхад би дургүй” хэмээн өгүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu