Хакүхо Хоошёорюүд зөвлөгөө өгчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 16

 

Мэргэжлийн сүмогийн Нацү башё олны сонирхлыг хэд хэдэн өрнөлөөр ихэд татсаар байна. Хоошёорюү ёкозүна цолтны хэмжээнд барилдаж чадах уу? Ооносато ёкозүна цолны болзол хангаж чадах уу? гэсэн хоёр асуулт энэ башёг үзэх сонирхлыг улам нэмж байгаа.

Ёкозүна Хоошёорюүгийн хувьд эхний дөрвөн өдрийн барилдааны дараагаар 2 ялж, 2 ялагдсан дүнтэйгээр өчигдөр Гонояматай тулсан. Японы хэвлэлийнхний нарийн тогтоосноор 13.7 секундэд өрсөлдөгчөө ширүүхэн давчихаад сэтгэл санаа нь бага ч гэсэн амарчээ. Хоёр өдөр дараалан ялагдсан тул түүнд өчигдөр ялагдах эрх байгаагүй юм. Сүмод ёкозүна цолтон олон ялагдах, олон удаа “Алтан од” шагнал алдах ёсгүй байдаг. Хэрвээ тааруу барилдаад байвал шууд зодог тайлахыг шаарддаг журамтай. Энэ зам руу Хоошёорюүг орчихвий гэсэн болгоомжлол байгаа. Тэгвэл өчигдөр давснаар өөртөө итгэх итгэл, эрч хүч сэргэж, урьдын адил уран, хүчтэй барилдах найдлага төрж байна.

 

 

Хоёр хоног дараалан хэвлэлийнхний дэргэд юу ч дуугараагүй Хоошёорюү өчигдөр “Би анхаарлаа сайн төвлөрүүлж чадлаа” гээд “Санаа амарлаа” гэж ний нуугүй хэлжээ. Мөн бөхчүүдийн өрөөнд сууж байхдаа инээмсэглэсэн нь сүүлийн хоёр хоног мөн л харагдаагүй дүр зураг байсныг онцолжээ.

Миягино ояката буюу домогт ёкозүна Хакүхо М.Даваажаргал Хоошёорюү С.Бямбасүрэнд “Ёкозүна болох хэцүү. Мөн ёкозүна болсны дараа ялах хэцүү болдог. Өөрийнхөөрөө л барилд” гэж зөвлөжээ.

Хоошёорюүгийн багш Тацүнами ояката ч ёкозүна Хакүхотой мөн адил утгатай үг хэлсэн гэнэ. “Хүссэнээрээ л барилд” гэж зөвлөсөн юм байна. “Магадгүй би дэндүү их бодоод байсан байх. Маргааш /зургаа дахь өдөр/-аас эхлэн өөрийнхөө хүссэнээр барилдах болно” хэмээн ёкозүна хэлсэн байна.

 

 

Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Тадамори Ошима өчигдөр ордонд очиж сүмо үзлээ. Тэрбээр барилдааны дараагаар Хоошёорюүгийн талаар “Өнөөдрийн ялалт барилдааны мэдрэмж, хурдаа эргээд олоход нь тусална гэж найдаж байна” гэжээ. Д.Долгорсүрэн зааны ач хүүгийн өнөөдрийн өрсөлдөгч нь Тамаваши Б.Мөнх-Оргил байх болно.  

Тэгвэл өчигдөр Тамавашигийн өрсөлдөгч нь озэки Оносато байлаа. Тэрбээр озэки цол хүртсэнээсээ хойш анх удаагаа эхний дөрвөн өдөр дараалан ялаад байна. Өчигдөр Тамавашиг богино хугацаанд түлхэн гаргасныхаа дараагаар  “Миний биеийн хөдөлгөөн сайн байна” хэмээн Ооносато өгүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Пөарөмаараа(66.181.161.200) 2025 оны 05 сарын 21

Монголоор нэг тэтгэвэрийн ёкозунаагууд байгаа шүү. Дуракаа. Наад 2 савхан гараа сайн хөгжүүл лдээ. Бүдээгийн хүүхэд чинь харин эвгүй нөхөр гархаар байна лээ шүү..

0  |  0
Пөарөмаараа(66.181.161.200) 2025 оны 05 сарын 21

Монголоор нэг тэтгэвэрийн ёкозунаагууд байгаа шүү. Дуракаа. Наад 2 савхан гараа сайн хөгжүүл лдээ. Бүдээгийн хүүхэд чинь харин эвгүй нөхөр гархаар байна лээ шүү..

0  |  0
Санаа(84.61.167.102) 2025 оны 05 сарын 18

Зочин гэсэн энэ шаарын бичсэнийг уншаад ердөө ойлгосонгүй . Ямарч утгагүй юу хэлэх гэснийн болдоо чааваас даа

0  |  0
Ain(59.153.114.163) 2025 оны 05 сарын 19

Baga asa garaad iree yu.

2  |  0
S(66.181.176.12) 2025 оны 05 сарын 18

SAWI80955877

1  |  0
Hi(103.57.93.44) 2025 оны 05 сарын 18

Япончуудад аварга цолыг нь өгье, арай хэтэрлээ 20-30 жил ноёрхоно гэдэг

4  |  0
Оолддддпппп(66.181.191.116) 2025 оны 05 сарын 19

Оносато бол япон ёкозуна төрчихсөн амьтан л даа.

1  |  1
U(103.212.118.206) 2025 оны 05 сарын 23

Hakuhogin orond asa ahaasaa barildaan sur ter ni amind chin ulziitei

0  |  5
S(66.181.176.12) 2025 оны 05 сарын 17

VANXANDI BOOW XXOOD ANUSDN80955877

0  |  1
S(66.181.176.12) 2025 оны 05 сарын 17

VANXANDI BOOW XXOOD ANUSDN80955877

0  |  1
S(66.181.176.12) 2025 оны 05 сарын 18

VANXANDI BOOW XXOOD ANUSDN80955877

1  |  1
zochin(1.73.129.4) 2025 оны 05 сарын 19

Хакүхо М.Даваажаргал hol yavsan n amdrald chin ulzii baihdaa Хакүхо М.Даваажаргал.s yu surah yum bol ⁉️yagaad yagaad dandaa Хакүхо М.Даваажаргал oirhon baisan buh Mongol sumo chid asuudald orj bugd yagaad huugduj irsen be Хакүхо М.Даваажаргал tumen aldaa bna aa yagaad dandaa bugdees uldej hothordog yum bol ⁉️ Mongol hun bur boddoo yagaad Хакүхо М.Даваажаргал orhon baisan Mongol sumo chid asuudal orood bdg yum bol ⁉️ene huul dutaj gene uriin tolgoitoi uruun bodoolooroalhaj amdarj uz zaaj zuvluu geed bosgoson jaahan amjiltaa naad Хакүхо М.Даваажаргал tam bolno

1  |  10
Close menu