“Anuxai’s fitness show” нэвтрүүлгийн III улирлын ялагч өнөөдөр тодорно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 05 сарын 22

“Anuxai’s fitness show” нэвтрүүлгийн 3-р улирлын төгсгөлийн 12 дахь дугаар өнөөдөр 20 цаг 30 минутаас ТВ8 телевизээр үзэгчдийн хүртээл болно. Дасгалжуулагч Анухайн 45 хоногийн галбиржих эрчимтэй хөтөлбөрт хамрагдсан зургаан оролцогчоос биедээ хамгийн их өөрчлөлт гаргаж чадсан  цор ганц ялагчийг өнөөдөр зарлана. 

Ялагчийг тодруулах шалгаруулалтыг олон нийтийн Цахим санал хураалт болон Шүүгчдийн нэгдсэн дүнгээр тодруулах юм. Олон нийтийн санал хураалт энэ сарын 19-ний өдрийн 21:00 цагаас эхэлж, 5-р сарын 20-ны 21:00 цаг хүртэл 24 цагийн турш ТВ8 телевизийн албан ёсны фейсбүүк цахим хуудсаар явагдаж дууссан.

Санал хураалтыг оролцогчдын 45 хоногийн бодит өөрчлөлтийг илтгэх гэрэл зургаар явуулсан бөгөөд оролцогч А.Хонгорзул олон нийтээс 119.200 мянган санал авч тэргүүлжээ. Харин удаах байранд оролцогч Д.Дөлгөөн 54.900 санал, оролцогч Т.Номин 46,700 санал, оролцогч Г.Эрдэнэтунгалаг 40.300 санал, оролцогч Г.Жаргалмаа 30.500 санал, Т.Маргад-Эрдэнэ 32.008 хүний санал тус тус авчээ. 
 
Тэгвэл өнөөдөр орой оролцогч бүсгүйчүүдийн нүүр болон бие галбирын өөрчлөлт, эрүүл мэндийн үзүүлэлт, бэлтгэл хангалт, хоолны дэглэм, сахилга бат, булчингийн массын өөрчлөлт, өөхний эзлэх хувь зэрэг тооцоолол дээр үндэслэн,  Бодибилдинг, фитнесийн Олон улсын шүүгчид болон зочин шүүгчдийн өөрсдийн дүгнэлт, оноог өгөх юм. 

Шоу нэвтрүүлгийн шүүгчээр Бодибилдинг, фитнесийн Олон улсын шүүгч С.Одбаатар, Монголын бодибилдинг, фитнессийн холбооны ЕНБД, Олон улсын шүүгч, ОУХМ З.АРИУНАА /Чононгоо/, Их Британи, Азийн гоо сайхны мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн гишүүн Э.Билгүүн, Монголын нөхөн сэргээх гоо сайхны мэс засалчдын  нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэболд /PhD/  ажиллажээ.   
 
45 хоногийн хугацаанд дасгал хөдөлгөөн, зөв хооллолтын нөлөөгөөр илүүдэл жингээ хасаж, галбиржиж чадсан нэг оролцогч шоу нэвтрүүлгийн ялагч болж, “Эко кар” центерийн “Lexus HS250” маркийн авто машины эзэн болох болно. Мөн нийлбэр оноогоор 2-р байрт  шалгарсан оролцогчид нэвтрүүлгийн Ерөнхий ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал болох  “Сондор мед” эмнэлгээр үйлчлүүлэх 3 сая төгрөгийн эрхээр шагнахаар болжээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бөөрөө зарах гэж оло(197.211.63.157) 2025 оны 05 сарын 22

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

0  |  0

зочин(66.181.180.75) 2025 оны 05 сарын 22

Шоу ёстой сайхан боллоо. ТВ 8 их сайн хийсэн. Анухай ч бас ёстой жинхэнэ багш болж. Охидууд илэн далангүй амьд үзүүлбэр үзүүллээ. Хиймэл юм байсангүй. Тэгэхээр л шоу гоё болох юм. Эрдэнэтунгалаг, Дөлгөөн хоёр ч хөөрхөн л байлаа. Жаргалмаа ёстой эмэгтэйлэг хөөрхөн царайтай юмаа. Ахиад илүү тураарай. Хонгороо бол маш хүмүүжилтэй, тэсвэр тэвчээртэй эмэгтэй. Бие хаа царай зүс нь ёстой гоё боллоо. Муухай хүн ер алга. Маргад хараагаа тэглүүлээд биеэ гайхуулж яваарай. Мино угаасаа л хөөрхөн. Залуу үеийнх шигээ болчихлоо

0  |  0
Дөлгөөнөө(122.201.31.134) 2025 оны 05 сарын 22

Сайхан эгч

Close menu