“Anuxai’s fitness show”-ны III улирлын ялагчаар А.ХОНГОРЗУЛ тодорлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 05 сарын 23

ТВ8 телевизээс зохион байгуулсан “Anuxai’s fitness show” нэвтрүүлгийн 3-р улирлын төгсгөлийн 12 дахь дугаар өчигдөр (2025.05.22) олон нийтэд хүрч, дасгалжуулагч Анухайн 45 хоногийн галбиржих эрчимтэй хөтөлбөрт хамрагдсан зургаан оролцогчоос биедээ хамгийн их өөрчлөлт гаргаж чадсан цор ганц ялагчаар А.Хонгорзул тодорлоо. 

УБТЗ ХНН-ийн Дорноговь аймаг дахь Сайншанд өртөө, Замын 4-р ангийн замчаар ажиллан, эгэл даруухан аж төрдөг энэ бүсгүй амьдралын хэв маягаа эрс өөрчилж, төгс өөрчлөлтийн төлөө тэмцэж чадлаа. Түүний гаргасан хичээл зүтгэл олон мянган бүсгүйн зүрхэнд өөрийгөө өөрчлөх хувьслыг эхлүүлж чадсан нь энэ шоуны гол үр өгөөжийн нэг юм. 

Ялагчийг тодруулах шалгаруулалтыг олон нийтийн Цахим санал хураалт болон Шүүгчдийн нэгдсэн дүнгээр тодруулжээ.
 


Олон нийтийн санал хураалт энэ сарын 19-ний өдрийн 21:00 цагаас эхэлж, 5-р сарын 20-ны 21:00 цаг хүртэл 24 цагийн турш ТВ8 телевизийн албан ёсны фейсбүүк цахим хуудсаар явагдаж дууссан ба санал хураалтыг оролцогчдын 45 хоногийн бодит өөрчлөлтийг илтгэх гэрэл зургаар явуулахад оролцогч А.Хонгорзул олон нийтээс 119.200 мянган санал авч тэргүүлсэн байна. 

Сошиал санал асуулгын удаах байранд оролцогч Д.Дөлгөөн 54.900 санал, оролцогч Т.Номин 46,700 санал, оролцогч Г.Эрдэнэтунгалаг 40.300 санал, оролцогч Г.Жаргалмаа 30.500 санал, Т.Маргад-Эрдэнэ 32.008 хүний санал тус тус авсан байна. 

Түүнчлэн А.Хонгорзул шүүгчдийн үнэлгээгээр хамгийн өндөр буюу 40 оноо авч, сошиал саналын 10 оноог мөн өөрийн болгосноор хамгийн өндөр буюу  50 оноог бүхэлд нь авч, Anuxai's Fitness Show-ны түүхэн дээд амжилтыг тогтоож чаджээ.
 

Шоу нэвтрүүлгийн шүүгчээр Бодибилдинг, фитнесийн Олон улсын шүүгч С.Одбаатар, Монголын бодибилдинг, фитнессийн холбооны ЕНБД, Олон улсын шүүгч, ОУХМ З.АРИУНАА /Чононгоо/, Их Британи, Азийн гоо сайхны мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн гишүүн Э.Билгүүн, Монголын нөхөн сэргээх гоо сайхны мэс засалчдын  нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэболд /PhD/  ажилласан ба зургаан оролцогчийн нүүр болон бие галбирын өөрчлөлт, эрүүл мэндийн үзүүлэлт, бэлтгэл хангалт, хоолны дэглэм, сахилга бат, булчингийн массын өөрчлөлт, өөхний эзлэх хувь зэрэг тооцоолол дээр үндэслэн үнэлгээ өгчээ. 

45 хоногийн хугацаанд дасгал хөдөлгөөн, зөв хооллолтын нөлөөгөөр илүүдэл жингээ хасаж, галбиржиж чадсан нэг оролцогч шоу нэвтрүүлгийн ялагч болж, “Эко кар” центерийн “Lexus HS250” маркийн авто машины эзэн болох болно. Мөн нийлбэр оноогоор 2-р байрт  шалгарсан оролцогчид нэвтрүүлгийн Ерөнхий ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал болох  “Сондор мед” эмнэлгээр үйлчлүүлэх 3 сая төгрөгийн эрхээр шагнасан ба энэхүү шагналын эзнээр Шүүгчдийн оноо ба Цахим санал асуулгын нийлбэр дүнгээр хоёрдугаарт бичигдсэн Жаргалмаа тодорсон юм. 
 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
OYUN(197.211.63.135) 2025 оны 05 сарын 24

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

0  |  0
S(139.5.219.139) 2025 оны 05 сарын 23

SAWI80955877

0  |  0
S(139.5.219.139) 2025 оны 05 сарын 23

SAWI80955877

0  |  0
S(139.5.219.139) 2025 оны 05 сарын 23

SAWI80955877

0  |  0
zzzz(66.181.176.56) 2025 оны 05 сарын 23

targan zowlogoo yakh ni khend khamaa bainaa , erguu yum khiikh yum daa\n

0  |  0
Дорж(202.9.46.125) 2025 оны 05 сарын 23

Yag ya shig haragdaj bna.

0  |  1
Nice(139.5.218.43) 2025 оны 05 сарын 23

Well

0  |  0
S(139.5.219.139) 2025 оны 05 сарын 23

ANUSDI80955877VANXANDI

0  |  0
vb(202.179.27.217) 2025 оны 05 сарын 23

zasraad zasraad Gamshig

0  |  1
Close menu