Токиогийн олимпын хүрэл медальт, 2021 оны Дэлхийн аварга, чөлөөт бөхийн 57 кг-ын жингийн бөх, АНУ-ын тамирчин Томас Гилманыг допингийн эсрэг дүрэм зөрчсөн хэмээн шийтгэжээ.
30 настай Гилман элит тамирчдын тоонд багтдаг бөгөөд АНУ-ын Допингийн эсрэг агентлагт байгаа газраа мэдэгдэж байх үүрэгтэй юм байна. Тэмцээний бус үеэр ч гэсэн шаардлагатай гэж үзвэл очиж допингийн шинжилгээ авдаг учир байршлаа хэлж байх үүрэгтэй.
Тэгвэл Гилман сүүлийн нэг жилийн хугацаанд энэхүү дүрмийг гурван удаа зөрчиж, байршлаа зааж өгөөгүй ажээ. Үүнийг Допинг хэрэглэсэнтэй адилтган үзэж, 1-2 жилийн хугацаанд тэмцээнд оролцох эрхийг нь хасах эрхийг дүрэмд заасны дагуу Допингийн эсрэг агентлаг 18 сарын хугацаанд тэмцээнд оролцохыг албан ёсоор хориглосон байна. Мөн 2024 оны есдүгээр сарын 23-наас хойшх бүх амжилтыг нь тэглэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Допингтой бөхчингүүдийг манайх ч гэсэн ингэмээр юм байна даа